Одоогоор 122 мянган өрх ипотекийн зээлтэй байгаа. Ипотекийн зээлтэй, зээл авахаар төлөвлөж байгаа уншигч нартаа зээлийн даатгалын талаар хуваалцъя.
🫡 Ипотек = Амьд явах үүрэг
Ипотекийн зээлийн шалгуурт зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах шалгуур тусгагдсан байдаг. Одоогоор Монголд ердийн даатгалын 15 компани байдаг бол урт хугацааны буюу амь даатгалын үйлчилгээг Нэйшнл Лайф болон Мандал Лайф даатгал гэсэн 2 компани л үзүүлдэг. Урт хугацааны даатгал гэдэгт гэнэтийн осол болон бүх төрлийн өвчний улмаас амиа алдах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдлуудыг бүрэн даатгаж гэж ойлгож болох юм.
🧮 Тооцоолуур: Ингэхдээ зээл хугацаа, дүн, нас, хүйсээс хамаарч даатгалын хугацаа, шимтгэлийг нь тооцдог байх нь. Тухайлбал, 25 настай ипотекийн 20 жилийн зээлтэй даатгуулагч жилд дунджаар ₮250,000-ийг хураамжид төлнө гэсэн үг.
👀 Онцлог: Амь даатгалын хувьд эрсдэлийн үнэлгээ хийх хамгийн том хүчин зүйл нь даатгуулагчийн нас. Өөрөөр бол залуу байхдаа даатгуулах тусам бага хураамж төлдөг гэсэн үг.
🪬 Өнөө маргааш яах вэ! Ирээдүйд
Ердийн болон урт хугацааны даатгалын гол ялгаа нь хамарч буй эрсдэлийн цар хүрээ. Иймээс даатгалаа сонгохын өмнө ердийн даатгал гэнэтийн осол нэмэлтээр цус харвах, зүрхний шигдээсээр нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах эсрдлийг л даатгадаг тул сайтар бодолцох хэрэгтэй.
💭 Гаднын жишгээс харахад ипотекийн зээлтэй хүн амь нас, хөдөлмөрийн чадвараа алдлаа гэхэд түүнийг нь даатгалаас бүрэн төлөх зохицуулалтыг Европын орнууд сайтар хийсэн гэгдэг. Америкт энэ төрлийн даатгал байдаг ч нийтлэг бус төдийгүй 20%-иас бага урьдчилгаатай үед заавал даатгуулах ёстой байдаг аж.
✅ Тодруулъя:Канад, Герман, Их Британи тэргүүтэй орнуудад зээл төлөгч нас барсан ч үл хөдлөх хөрөнгөө алдахаас сэргийлсэн болон орлогогүй болбол сар бүрийг төлөлтийг нь даатгалаас хийх гэхчлэн уян хатан зохицуулалттай. Гоё л юм.
Эцэст нь… Зээлтэй, зээлгүй гэлтгүй бид автомашинаа даатгуулдаг шигээ үл хөдлөх хөрөнгөө даатгуулахын ач холбогдлыг сайтар ойлгох хэрэгтэй. Даатгалгүй байж байтал үер ус, гал, газар хөдлөлт гэхчлэн байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс эхлээд ахуйн ослоос үүдсэн хохирлын эсрэг ямар ч хөшүүрэггүй, хохирлоо өөрөө 100% даах нь ипотек төлж буй хүнд санхүүгийн том дарамт болдог тул эрсдэлээ даатгуулаа гээд хатуу шалгуур болгоод оруулчихсан байдаг шүү.