Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Монголчуудын дата хэрэглээг шинжих нь...

 

Монголчуудын дата хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсөж, 1 хэрэглэгч сард дунджаар 15.9 GB дата ашиглаж байна. Энэ нь 2023 оноос 2.6 GB-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хэрэв энэ эрчээрээ жилд дунджаар 15% өслөө гэж бодоход 5 жилийн дараа 31 GB - 34 GB болж өсөх нь ээ. 

👑 Интернэтийн хаан видео контентууд

Өөр нэгэн сонирхолтой зүйл нь хэрэглэгчдийн дата хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгаа асуудал. Тухайлбал, YouTube-г өдөр бүр 122 сая, сард 2.5 тэрбум гаруй хүн ашиглаж байгаагийн сацуу энэ дундаа дийлэнх нь видео контентыг өндөр чанартай үзэхийг таашаах болсон. Хэрэглэгчдийн дата хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа үед операторууд ч уралдаж дата багцаа шинэчилж, илүү уян хатан багцуудыг санал болгосоор.

💌 Багц бүр онцлог

Үүний нэгээхэн жишээ болгож Мобиком Корпорацийн шинэчлэгдсэн 4 төрлийн багцыг тайлбарлаад өгье. Тэдний нэмэлт, энтертайнмент, сошиал хязгааргүй багцуудын сонголт илүү төрөлжиж, хэрэглэгч өөрийн хүссэн чиглэлд датагаа салгаж авах боломжтой болсон бол шинээр Triple boost багцыг танилцуулаад буй. 

🆙 Тriple boost багцын хувьд нийт 20 GB датаг 2 төрлөөс сонгох боломжтой. 1 нь сошиал, шөнийн, бусад хэрэглээнд нөгөөх нь Gaming, шөнийн бусад хэрэглээнд ашиглах гэх байдлаар хэрэглэгч хэрэглээндээ тулгуурлан сонгохоор болжээ. 

👨‍🎤 Харин энтертайнмент багц нь Gaming, Music, Video, Academy, Social гэх сонголтуудтай байсан бол одоо зөвхөн IG, YouTube, Netflix, Roblox-д зарцуулна аа гээд 30 хоногийн 10 GB дата авч болох нь ээ. Анзаарч байсан бол өмнө нь YouTube, Roblox багц гэж байдаггүй байсан шүү.  

♾️ Сошиал: Энтертайнмент багц дахь сошиал хэрэглээнд зориулагдсан дата нь хэрэглээний хувьд хязгааргүй бөгөөд 1,3,7 гэхчлэн өдрийн сонголттой гэдгээрээ л ялгаатай аж.

Эцэст нь… Монгол Улсын үүрэн холбооны сүлжээнд гар утсанд дата татах дундаж хурд 17.9 Mbps буюу 1 секундэд 2.24 MB дата татах боломжтой байдаг. Энэ хурдаар 1 цаг бичлэг үзэхэд 7.8 GB датаг өлхөн ашиглачихна. Тиймээс ЭНД дарж ямар апп-д хамгийн их дата зарцуулж байна, хэрэглээгээ хэрхэн ухаалгаар удирдаж болох талаар сонирхоорой. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ