АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
ЗГ чухлын дарааллаар ажиллаж чадаж байна уу?

 

Хамтарсан Засгийн газар маань нэлээд идэвхтэйгээр форум, хэлэлцүүлэгт орж, гэрээ үзэглэж төрөл бүрийн л юм хийж явах шиг байна. Гэхдээ яг бүтээмжтэйгээр нөөцөө дайчилж, чухлын дарааллаар ажиллаж чадаж байна уу?

✒️ ДЭЗФ дээр үзэглэсэн хамтралууд

Яг одоо дэлхийн удирдагчид Давост цуглаж, хэлэлцүүлэг, хурлууд нь ид явж байна. Манай талаас Шадар сайд Т.Доржханд оролцож Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-тай сэргээгдэх эрчим хүчний чиглэлд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай “Стратегийн AI платформ” хөгжүүлэхэд чиглэлд хамтран ажиллахаар болоод буй.  

🌞💨 Сэргээгдэх эрчим хүчээ нэмнэ: ЕСБХБ-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 300 МВт-ын нарны цахилгаан станц, 200 МВт-ын цахилгаан станцыг дамжуулах шугамын хамт барьж, 2028 он гэхэд ашиглалтад оруулах аж. 

🤖 AI-д: Харин стратегийн AI платформ гэдэг нь ДЭЗФ-ын 10 гаруй жил хөгжүүлж буй платформ бөгөөд Монгол уг төслийг хамтран хэрэгжүүлэх 2 дахь улс. Тэгэхээр бид уг төслийг хэрэгжүүлснээр тинк танк, судалгааны байгууллагуудын 400 гаруй нийтлэл, эрдэмтэн, судлаачдын 4,000 гаруй судалгааны бүтээлд үндэслэн шийдвэр гаргах, асуудлаа тодорхойлох боломжтой болох нь ээ. 

📌 Цаашдаа, эрэмбэлье

Энд сануулахад, ДЭЗФ-аас гаргасан эрсдэлийн тайланд Монголын энэ оны ТОП эрсдэлийг эрчим хүчний хямрал гэж тодорхойлсон байдаг. Харин дараагийн эрсдэл нь юу вэ? Эрчим хүч, түгжрэл, утаа, хүний нөөц, инфляц, авлигал гээд тоо томшгүй асуудал бидэнд байна. Одоо үүнийгээ яг сайхан эрэмбэлж чухлын дараалалд оруулаад хариуцагч нь үнэхээр ажлаа хийгээд эмх цэгцтэйгээр асуудлаа шийдвэл яасан юм бэ? Нэг AI яриад, нэг цалин нэмээд, нэг эрчим хүч ярих биш чухлаас чухал биш рүү төвлөрч төсвөө ч үүний дагуу хуваарилах хэрэгтэй болов уу.

ШУУД ДАМЖУУЛАЛТ