Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
UNET SC хэрхэн ажилладаг вэ?

 

Үнэт Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Үнэт секьюритис ҮЦК хөрөнгө оруулалтын апп-аа танилцуулаад буй. Яадаг эд вэ?  

🫡Нэг дороос

Энэ бол Unet SC бөгөөд хөрөнгө оруулагч нар хүссэн үедээ зах зээлд идэвхтэй арилжаалагдаж буй нээлттэй компаниудын хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ), болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хялбараар хөрөнгө оруулах боломжтой гэж байгаа.

⌚ Бодит цагаар: Цаашлаад, Unet SC апп-ийг сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглан хөгжүүлсэн тул МХБ (MSE) дээрх компаниудын хувьцааны үнийг бодит цагийн ханшаар харах, арилжаанд хурдан оролцох боломжийг бүрдүүлжээ.

🤳 Ингэж харагдана: Тус апп-ийг туршсан хэрэглэгчийн туршлагаасаа хуваалцахад,  хэрэглэгчийн бүртгэлээ хийж нэвтэрсний дараа ногдол ашгаа авах дансаа холбох бөгөөд Unet SC дээрх арилжааны данс болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гэсэн 2 данс автоматаар үүсэж байв. Ингээд л шууд арилжаанд оролцох боломжтой. 

🔎 Хэн өсөж, хэн унав? Харин доод талд нь тухайн өдрийн МХБ-ын хамгийн өндөр өсөлттэй болон уналттай хувьцаануудыг дурайтал жагсаан харуулж байна лээ.  

Түүнчлэн хөрөнгө оруулалтын багцынхаа өгөөжийн ашиг болон алдагдлыг харах, овоо хараандаа авсан хувьцаандаа тусгай тэмдэглэгээ хийн багцдаа нэмэх эсвэл хасах шийдвэр гаргахад хялбар байгаа нь давуу санагдав. 

🌏 Гадаад арилжаа айсуй: Гэснээс тун удахгүй Unet SC апп-д гадаад хувьцаа, бондын арилжааны цэс нэмэгдэх аж.

🤵 Компанийн тухай

Үнэт секьюритис ҮЦК өнгөрсөн оны 2-р сард үүсгэн байгуулагдсанаар Үнэт Санхүүгийн нэгдлийн 10 гаруй охин компанийн нэг болж байв. Тус ҮЦК-ийн толгой компанийнх нь ТУЗ-ийн даргаар нь Шарк Д.Бадрал ажилладаг. Тус группийн бизнес санхүү, ХЗЗ, зөвлөх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн менежмент тэргүүтэй салбарууд руу чиглэдэг бөгөөд ХЗЗ-д л гэхэд Үнэт секьюритис ҮЦК болон Үнэт ассет менежмент ХОМК гэсэн компаниуд нь үйл ажиллагаа явуулж буй.     

ҮЦК-ийнх нь хувьд жижиг болон стратегийн хөрөнгө оруулагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэвшилтэт технологи ашиглан хүргэх зорилготой ажилладаг гэнэ лээ шүү. 

Эцэст нь… ХЗЗ-ийн шинэ тоглогч болох Үнэт секьюритис ҮЦК-ийн талаар мэдээллийг энэ хүргээд дуусгая. Илүү сонирхолтой шийдэл, бүтээгдэхүүн хүлээж байгаа шүү. 🍋 

🔗 Апп татах: https://onelink.to/7gx63d 

ШУУД ДАМЖУУЛАЛТ