Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
TikTok 2023 онд Америкт 224 мянган ажлын байр бий болгожээ

 

Ердөө 2 хоногийн дараа буюу энэ Ням гаргаас эхлэн Америкт TikTok хэрэглэх хориотой болно. ТikTok тус улсад үлдэх ганц гарц нь Америк эзэнтэй болох. Эс тэгвээс хориглоно. 

😏 Надад өгчих өө! 

Улмаар TikTok-г худалдан авахаар санаархагчдын дунд Project Liberty-н Фрэнк Маккорт, O'Leary Ventures-н Кевин О'Лири, MrBeastLos angeles county museum of art-н Бобби Котик болон Walmart-н Даг Макмиллон багтаж буй. Энэ дундаас Фрэнк Маккорт болон Кевин О'Лири нар хамтран TikTok-г $20 тэрбумаар худалдан авах саналыг албан ёсоор тавиад байгаа.

Хэрэв тус саналыг Bytedance хүлээн авбал тэд тус платформ дээрээс тагнуулын чанартай аливаа алгоритмыг устгах аж. Цаашлаад хэрэглэгчид Tik Tok-д хувийн мэдээллээ оруулаад төлбөр авдаг болох нь. 

 🦸‍♂️ Хятадын таалал: Илон Маск 

Гэхдээ эднээс илүү TikTok-н Америк дахь бизнесийг худалдан авах хамгийн боломжит хүн нь Илон Маск. Үнэн хэрэгтээ Хятад Илон Маскыг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд л Америкийн Хятадад тавих татварын бодлогыг зөөллөх хөшүүрэг болно гэж нүдлэх болсон. Илон Маск ч Tesla (TSLA)-н Хятад дахь байр суурийг хадгалах тал дээр хэрэндээ хичээдэг

💅 Delulu is the Solulu: Хэрэв Илон Маск TikTok-г худалдан авахаар бол ойролцоогоор $40-$50 тэрбумаар худалдан авах төлөвтэй байгаа. Эргэн харвал, тэрбээр 2022 онд X-г $44 тэрбумаар авч байсан билээ. Түүний сошиал платформ худалдан авах төсөв нь $40 тэрбум орчим юм уу даа. 😂 

🤓 Нөгөө талд Дональд Трамп TikTok-г Америкт үлдээх талаар ярих болсон нь түүний Илон Маскт өгч буй бэлэг ч байж болох юм.  

🥹 Найзыгаа арай ч дээ!

Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч гэгдэх TikTok угтаа 2023 онд Америкт 224 мянган ажлын байр бий болгож, ЭЗ-ийг $24.2 тэрбумаар дэмнэсэн байдаг. Цаашлаад, тус улсын бизнесүүд TikTok-р дамжуулан $15 тэрбумын зар сурталчилгааны орлого олохын сацуу үнэ төлбөргүй бизнесээ сурталчилж, тэлсээр байгаа.

🚀 Шинэ тоглогч: Улмаар TikTok-г Америкаас хүчээр гаргах бодлогыг эсэргүүцэн тус платформын 500 мянга гаруй Америк хэрэглэгчид Хятадын Xiaohongshu буюу Rednote апп-ийг татан авч, одоогоор App Store дээрх хамгийн өндөр хандалттай апп болоод байна.

Эцэст нь… TikTok Америкийн тулган шаардалтыг хүлээн авахгүй бол наанадаж тус улсын хүн амын тэн хагастай дүйх 150 сая хэрэглэгчээ алдах бол цаанадаж Хятад болон Америкийн технологийн дайнд улайраад буй харилцааг хурцатгах гал дээр тос болох магадлалтай юм. Тэглээ гээд Америк хэрэглэгчдээ хөсөр хаялтай биш, хэцүү ч юм аа даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ