2025 оны салхийг хагалж БИД ББСБ-ын BID 2.0 нээлттэй бондын урьдчилсан захиалга эхэллээ. Харин анхдагч зах зээлийн арилжаа нь 1 сарын 22-ны Лхагва гарагт Монголын хөрөнгийн бирж (MSE) дээр эхлэх юм.
📝 BID 2.0 нээлттэй бондын талаар товчхон
BID 2.0 нээлттэй бондын үнэлгээг Онч Кредит Рейтинг Эйжинси ХХК хийж, “A тогтвортой” хэмээн үнэлсэн. Бондын өгөөж нь бусад бондуудтай харьцуулахад жилийн 18% буюу өндөр өгөөжтэй буйгаараа онцлог. Цаашлаад, тус бондын нэгж бүрийг ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй гаргаж, 2 жилийн хугацаанд улирал тутамд хүүгийн төлөлт хийгдэх байдлаар санал болгож буй.
Гэснээс андеррайтераар нь BID 1.0 нээлттэй бонд дээр ажиллаж байсан Өлзий энд Ко ҮЦК ахин ажиллаж байгаа аж.
💘 Бонд “lover”
2023 онд BID 1.0 нээлттэй бондоо анхлан гаргаж зах зээлээс ₮8 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлж байв. Цаашлаад,
🔥 БИД ББСБ-ын тухайд 2012 онд ББСБ-ын анхны хаалттай бондыг, 2021 онд биржийн бус зах зээлийн анхны бондыг, 2023 онд BID 1.0 нээлттэй бонд, 2024 онд БИД ХБҮЦ гаргаж байсан түүхтэй.
🧮 Санхүүгийн үзүүлэлт: Үргэлжлүүлээд тэдний санхүүгийн үзүүлэлтийг шинжихэд, өнгөрсөн оны IV улирлын байдлаар нийт хөрөнгийн хэмжээ ₮98.2 тэрбум, өөрийн хөрөнгийн хэмжээ ₮44.6 тэрбумд хүрсэн бөгөөд өөрийн хөрөнгийнх нь 99%-ийг хуримтлагдсан ашиг, хувь нийлүүлсэн хөрөнгө зэрэг “I зэрэглэл”-ийн өөрийн хөрөнгө эзэлж буй. Харин өөрийн хөрөнгийн өгөөж нь 37.1%-тай байсан аж.
🆙 Тогтвортой өсөлт: Тус ББСБ-ын нийт хөрөнгө үүсгэн байгуулагдсанаас хойших буюу өнгөрсөн 20 жилд, жил бүр 15%-40% тогтмол өсөж ирсэн гэж байгаа.
Эцэст нь… БИД ББСБ ОУ-ын банк, санхүүгийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, өнгөрсөн жилүүдэд Швейцар, Люксембург Герман, Бельгийн хөрөнгө оруулалтын сангуудаас амжилттай санхүүжилт босгоод буй. За тэгээд тус бондыг сонирхож байвал ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.