Богд Банк (BOGD)-ны ашиг 2024 онд өмнөх оны мөн үеэс 42% өсөж ₮40 тэрбумд хүрэв. Үүнийг 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 7.1 дахин өссөн үзүүлэлт юм.
🍰 Орлогын бүтэц
Богд Банк 2024 онд нийт ₮150 тэрбумын орлого олсон бөгөөд 81%-ийг хүүгийн орлого, 19%-ийг хүүгийн бус орлого бүрдүүлжээ. Сүүлийн 5 жилд банкны ашиг жил бүр тогтмол өсөлттэй байсан бөгөөд жилийн дундаж өсөлт нь 48% байсан аж. Улмаар $BOGD-н удирдаж буй нийт хөрөнгө өнгөрсөн онд 49.7%, харин сүүлийн 5 жилд 4.7 дахин нугарч ₮1 их наядад хүрээд байна. Тус өсөлтийн ард,
🤑 Зээл: Тус банкны цэвэр зээлийн хэмжээ жилийн дотор 85%, сүүлийн 5 жилд 5.7 дахин өсөж ₮578 тэрбумд хүрсэн нь ихээхэн нөлөөлсөн байдаг.
🫡 Харилцах, хадгаламж: Зээлийн багц өргөжихийн хажуугаа харилцах, хадгаламжийн хэмжээ ч 5 жилийн дотор 3.5 дахин өсөж ₮355.6 тэрбумд хүрсэн харагдав.
🤵💼 Бизнесийн хувьд
Цаашлаад тэдний өнгөрсөн оны бизнесийн үйл ажиллагааг тольдвол, Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсний араас Богд Банкны зээлжих зэрэглэлийг мөн адил өсгөж B3-с B2/Тогтвортой болгоод авсан. Үүний сацуу тэд Нидерландын Хөгжлийн Агентлаг (FMO)-тай хамтран Монгол Улсад ЖДҮ болон ногоон төслүүдийг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар болж $20 саяын санхүүжилт татсан билээ.
🎮 Хамгийн шинэлэг бүтээгдэхүүн: Түүнчлэн тэд оны төгсгөлд зах зээлд Mobile Legends: Bang Bang-д тусгайлан зориулагдсан анхны картыг нэвтрүүлээд буй. Энэ онд ч eSport-г дэмжих чиглэлд олон ажил хийхээр төлөвлөсөн гэсэн шүү.
Эцэст нь… Богд Банкны 2024 оны санхүү болон бизнесийн тайланг шинжиж дууслаа. Тус банк хаалттай болох талаар хэлэлцэж байгаа гэхээр бид $BOGD-н сүүлийн нээлттэй тайланг ч харж байж магадгүй л юм.
NEWSLETTER
Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад
Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.