Нийслэлээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг УИХ-д өргөн барилаа.
🙂 Улаанбаатар хот 2040 онд ийм болно
Төсөлд багтсан бүтээн байгуулалтыг хийхэд ₮243 их наяд шаардлагатай бөгөөд үүний тал буюу 51%-ийг гадаад, дотоодын хувийн хэвшлийн санхүүжилтээр, 49%-ийг улс, нийслэлийн төсөв, гадаад зээл, тусламж, бондоор санхүүжүүлнэ. Үүгээрээ 2040 он гэхэд 25% өсөж 2 саяд хүрэх хотын хүн амын 405 мянган хүн амыг тул дагуул хотуудад суурьшуулж, холбогдох дулаан, цахилгаан, орон сууц, дэд бүтцийн асуудлыг нь шийдэх юм. Лавшруулбал,
🏙️🌆 Дагуул хотууд: 14 хотын төв, 14 орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, 20 минутын хот гэгдэх 42 хороолол,
📍 15 байршилд дулааны эх үүсвэр байгуулж одоо 3,820 МВт байгаа дулааны ачааллыг 2 дахин нэмж 7,480 МВт,
🔋 ДЦС 70% + Сэргээгдэх эрчим хүч 30%: Харин цахилгаан эх үүсвэрийг 4.6 дахин нэмж 5,408 МВт-д хүргэх төдийгүй эрчим хүчний хэрэглээнийхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангана.
😳 Жинэхээнээ метрополис хот болох юм биш үү?
Цаашлаад, орон сууцжуулалтыг 91% хүртэл өсгөж ердөө 9%-ийг нь л гэр хороолол бүрдүүлэх төдийгүй гэр хороолол дотроо сайжруулсан амины орон сууц байхаар төлөвлөсөн байна. Харин 13 жилийн турш яригдсан метрогоороо өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж нийтийн тээврийн хүртээмж 2 дахин нэмэгдсэн байх аж. Гэхдээ тэд 2028 онд метрогоо ашиглалтад оруулна гээд амлачихсаныг бүү мартаарай!
🛣️ Харин газрын гадарга дээр хэвтээ 8, босоо 12, тойрог 3 зам барьж 17,000 км замыг барина.
🏃♂️➡️ Улмаар оргил цагийн үеэрх хөдөлгөөний хурд дунджаар 22.5 км/цаг болно гэхээр 5 км газрыг бол 13.2 минутад туулчих л юм байна. Одоо бол 9 км/цаг байгаа гэж тооцоолсон байна лээ. Яг байлаа юу?
🔕 Бид яагаад тэдэнд итгэдэггүй вэ?
Монголчууд өөрчлөлт шинэчлэлийн есөн бусын гоё амлалтуудад хэдийнээ дөжирчихжээ. Эрх баригчид амлаад мартдаг, ажил болгож харуулдаггүй болохоор арга ч үгүй юм. Өнгөрсөн намар хаа сайгүй зам засаад бөөн л юм болсон. Их бүтээн байгуулалтын ажил хийх гэж байгаа юм чинь сууриасаа эхлэх хэрэгтэй гэж бодъё гэтэл долгионтой зам тавьчихсан. 🤦♀️
Одоо тэгээд энэ олон төслийнхөө ТЭЗҮ-г асар өндөр дүнгээр хийгээд орхихгүй юм байгаа биз дээ? Сурсан зангаараа… Ер нь Монголд ТЭЗҮ хийгээд орхисон хэр олон төсөл байгаа гэж бодож байна?