Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
eSport-н анхны олимпоос юу хүлээх вэ?

 

eSport-н анхны олимп ирэх 7-р сард Саудын Арабд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс ч eSports-н комисстой болоод буй. 

💁‍♂️ Төрийн дэмжлэг

Тус комиссыг Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны дэргэд байгуулсан бөгөөд eSports-н анхны олимпод оролцох Монголын баг тамирчдыг зохион байгуулалтаар хангаж, дэмжлэг үзүүлэх юм. Тус олимпын нийт шагналын сан нь $60 сая гэсэн шүү

🤔 Яагаад заавал Саудын Арабд гэж? 2022 онд тус улс eSport-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатайн сацуу 23 сая гаруй eSport-н тоглогчтой, дэлхийн мэргэжлийн eSport-н тамирчдын ХАБ болоод буй

💳 Шинэлэг: Гэснээс Монгол анх удаа eSport-н комисстой болсноос гадна банкны салбарт ч анхны eSport-д тусгайлан зориулсан карт нэвтэрсэн дээ. Ингэхдээ Богд банк ХК Mobile Legends: Bang Bang-д зориулагдсан 6 төрлийн карт гаргасан бөгөөд өнөөдрөөс 7 хоног бүр олон төрлийн урамшуулал зарлаж байгаа аж.

🏆 Тамирчдын амжилт 

Монголд төдийгүй дэлхийд чансаа өндөртэй явж буй MongolZ 2024 онд 7 тэмцээнд оролцсоноос 4-т нь аваргалсан амжилттай явж буй. Энэ дундаа “Thunderpick World Championship-2024”-д түрүүлж дэлхийн аварга болсон бол сүүлд “Perfect World Shanghai Major 2024”-д гал гарсан тоглолтыг харуулсан билээ. 

🔝 Хамгийн, хамгийн: Одоогийн байдлаар тус багийн түүсэн нийт шагналын сан $1.2 сая орчим гэгдэж байгаа бөгөөд хамгийн өндөр шагналын сан нь $500,000 байжээ. 

🎮 IHC Esports: Цаашлаад, IHC Esports багийн хувьд нийт хожсон шагналын сан нь $119,957, харин аваргалсан хамгийн өндөр дүнтэй тоглолт болох “IESF World Esports Championship 2022”-с $30,000-ыг авч байжээ.

Эцэст нь… Монголын eSport-н баг тамирчид дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж, таниулах тал дээр хамгийн сайн ажиллаж байгаа. Эргээгээд төрөөс тэднийг дэмжих комисс ч байгуулсан байна. Төрийн дэмжлэг, дэмжлэг гэхээсээ илүү тээр болох нь бүхий л салбарт ажиглагддаг. Дэмжвэл дэмжсэн шиг дэмжмээр байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ