Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Америкт түгжрэлийн хураамжийн систем туршиж эхлэв

 

Нью-Йорк хот 6 жилийн дараа арай гэж түгжрэлийн хураамжийн системийг нэвтрүүлсэн ч удахгүй албан ёсоор суудалдаа залрах Дональд Трамп тус шийдвэрийг цуцлахаа мэдэгдэв. 

🎣 Санаа зоволтгүй дээ, энэ хавиар бага эргэлдэхэд л болно 

Уг систем нь улаанаараа эргэлдэж таг түгжирдэг Манхэттены төв хэсэгт л үйлчлэх бөгөөд оргил цагаар суудлын автомашинууд $9 хүртэл, ачааны автомашинууд хэмжээ болон зориулалтаас хамаараад $14.4-$21.6 төлөх аж. Харин шөнийн цагаар бүх шатны хураамж 75% хөнгөрөх аж.

🏙️ Нью-Йорк хот тус зохицуулалтыг 2019 оноос нэвтрүүлэх талаар судалж байсан бөгөөд өнгөрсөн жилийн 4-р сараас хүчтэй ярих болсон юм. Тухайн үед хураамжийн хэмжээг $15 байхаар тогтоох гэж байсан ч ийнхүү арай уян хатан үнийн дүнг гаргасан байна.

🚨 Гайхалтай тоо баримт дурдахад, 2023 онд Нью-Йорк хот түгжрэлээрээ дэлхийд толгой цохиж, улмаар иргэд нь оргил ачааллын үеэр 101 цагийг түгжирч өнгөрөөснөөр $9 тэрбумын хохирол амссан гэдэг

🫶 Та нарын сайн сайхны л төлөө 

Хотын захиргаа ийн түгжрэлээс төвлөрсөн хураамжаасаа жил бүр $1 тэрбумыг агаарын чанар болон олон нийтийн тээврийн системийг сайжруулахад зориулах юм.

🫸 Америк анхдагч нь биш: Эргэн харвал, тэртээ 1975 онд Сингапурт уг системийг санаачилж, 1988 онд хураамжийн төлбөрийн системийг цахимжуулжээ. Тус шийдлийг дэлхий даяар 20 гаруй томоохон хотууд туршиж үзсэнээс өдгөө ЛондонСтокгольмМиланХонконг болон Токиод л хэрэгжсээр байгаа.

😶‍🌫️ Монголын туршлага

Харин монголчууд түгжрэлийн эсрэг дугаарын хязгаарлалт, импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатарын дугаар олгохгүй байх, цаашлаад он залуу автомашинд улсын дугаар олгох, Автомашины татвар, замын төлбөрийг 3-5 дахин нэмэх, нүүрсэн яндангүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй, мөн орон нутгийн автомашинууд Улаанбаатарт 48 цаг зорчвол ₮1,000 төлөх зэрэг тоймгүй олон бодлого дараалан хэрэгжүүлж үзсэн. Манайд бол аль нь ч амжилт олоогүй л байна.

Эцэст нь… Ганц Улаанбаатар гэлтгүй дэлхий даяар томоохон хотуудад түгжрэл тархи толгой манаргаж, гацааж, гашлуулсан тулгамдсан асуудал болж буй. Гол нь аливаа хотыг анхлан төлөвлөх үеэс хэтэрсэн хүн амтай болсон нь л асуудал. Гэлээ гээд хүн амаа хүчээр цөөлтэй ч биш. Хэцүү ч юм аа даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ