АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
CU-н тэлэлт нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна

 

Энэ оны онцлох бизнесийн нэг яалт ч үгүй Премиум Нэксус (CUMN) байлаа. Хэн бүхний өдөр тутамдаа үйлчлүүлдэг тухтай орчныг бүрдүүлсэн CU өнгөрсөн 6 жилийн турш нүдэн дээр тэлж алдагдлаас ашигт ажиллагаанд хүрээд байна. 

📈 CU ба өсөлт 

2018 онд СU конвиниенс дэлгүүр 3 салбартайгаар нээгдэж байв. Үүнээсээ хойш энэ оны III улирлын байдлаар 430 салбар дэлгүүртэй болж цар хүрээ нь маш хурдацтай тэлсэн. Энэ хугацаанд IPO хийж нээлттэй компани болж, Ковид-19-ийн хүнд сорилтуудыг ч даван уналт, өсөлт, тэлэлт нь нүднээ ил тод өрнөж байгаа билээ. Түүнчлэн $CUMN мэндчилгээнээсээ эхлүүлээд, ариун цэврийн өрөөний хүртээмжийг ч нэмэгдүүлж, шинэ соёл, үйлчилгээ, инновацыг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдийн тоо нь ч өссөөр байна. Өнгөрсөн III улиралд л гэхэд CU-н харьцуулсан дэлгүүрийн өдрийн дундаж борлуулалт өмнөх оны мөн үеэс 25.6%, өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо нь 9.5% нэмэгджээ. 

💭 Юуг өөрчлөв?

$CUMN-н тэлэлт нийгэм, эдийн засагт хэд хэдэн түвшинд эерэг нөлөө үзүүлж буй. Тодруулбал, CU зөвхөн бүтээгдэхүүн худалдах бус, халуун кофе, савласан хоол, шуурхай үйлчилгээ үзүүлдэг нь жижиглэн худалдааны салбарт шинэчлэл хийж, ажиллаж амьдрахад илүү таатай орчинг бүрдүүлсээр байна. Нэмээд 24 цагийн үйлчилгээ нь ээлжийн болон шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд хүссэн цагтаа хамгийн ойроос конвиниенсийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн.

Ажлын байр 🆙: CU-н дэлгүүрийн тоо нэмэгдэхийн хэрээр илүү олон ажлын байр бий болж тэр дундаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн компани 2023-2024 онд 22,919 ажилтанд 122,981 хүн/цагийн сургалтыг 830 удаагийн давтамжтай хүргэж  сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч байгууллагаар тодорсон. Тэгэхээр зах зээл дээр шинэ ажлын байр бий болгохоос гадна олон улсын франчайз бизнесийн стандарт, мэдлэг мэдээллийг олон залууст сургалтаар дамжуулан олгож буй хэрэг.

🗺️ Орон нутгийн хөгжилд: Цаашлаад, $CUMN 12 аймагт 48 салбар дэлгүүрээр дамжуулан орон нутгийн иргэдэд олон улсын стандарт үйлчилгээг хүргэж, үүнийг дагасан олон соёлын өөрчлөлтүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр орон нутагт ч ажлын байр нэмэгдэж байгаагаас гадна жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах зэргээр шууд болон шууд бус хөрөнгө оруулалт хийж буй. 

🌱 Ээлтэй: CU-н нэвтрүүлсэн өөр нэг дэвшил нь яалт ч үгүй төлбөр тооцооны шийдэл. CU Pay төлбөрийн шийдэл нь 1 үйлдлээр төлбөр төлөх, оноо цуглуулах, Е-Баримт бүртгэх үйлдлийг хийж байгаа нь төлбөр төлөх хурдыг 5-10 дахин нэмэгдүүлэхээс гадна цаасан баримт хэвлэхгүй байгальд ээлтэй байх боломжийг олгож байна. 

Том зургаар нь харвал нэг талаас өнгөрсөн 6 жилийн хугацаанд $CUMN-н бизнес тэлж, энэ оноос ашигт ажиллагаанд хүрсэн нь байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай. Нөгөө талаас CU нийгэм болон эдийн засагт нөлөөлж, Монголын жижиглэн худалдааны салбарын стандартыг шинэ түвшинд гаргаж байна даа. Гэснээс Премиум Нэксус ХК манай энэ жилийн LP Awards-н оны онцлох компани номинацид нэр дэвшсэн байгаа шүү. ЭНД дарж хараарай. 

NEWSLETTER

ШУУД ДАМЖУУЛАЛТ