Энэ оны онцлох бизнесийн нэг яалт ч үгүй Премиум Нэксус (CUMN) байлаа. Хэн бүхний өдөр тутамдаа үйлчлүүлдэг тухтай орчныг бүрдүүлсэн CU өнгөрсөн 6 жилийн турш нүдэн дээр тэлж алдагдлаас ашигт ажиллагаанд хүрээд байна.
CU ба өсөлт
2018 онд СU конвиниенс дэлгүүр 3 салбартайгаар нээгдэж байв. Үүнээсээ хойш энэ оны III улирлын байдлаар 415 салбар дэлгүүртэй болж цар хүрээ нь маш хурдацтай тэлсэн. Энэ хугацаанд IPO ч хийж нээлттэй компани болсноор уналт, өсөлт, тэлэлт нь нүднээ ил тод өрнөж байгаа билээ. Түүнчлэн $CUMN мэндчилгээнээсээ эхлүүлээд, ариун цэврийн өрөөний хүртээмжийг ч нэмэгдүүлж, шинэ соёл, үйлчилгээ, инновацыг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдийн тоо нь ч өссөөр байна. Өнгөрсөн III улиралд л гэхэд CU-н харьцуулсан дэлгүүрийн өдрийн дундаж борлуулалт 25.6%, өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо нь 9.5% нэмэгджээ.
💭 Юуг өөрчлөв?
$CUMN-н тэлэлт нийгэм, эдийн засагт хэд хэдэн түвшинд эерэг нөлөө үзүүлж буй. Тодруулбал, CU зөвхөн бүтээгдэхүүн худалдах бус, халуун кофе, бэлэн хоол, шуурхай үйлчилгээ үзүүлдэг нь жижиглэн худалдааны салбарт шинэчлэл хийж, шинэ соёл, стандартыг бүтээсэн. Нэмээд 24 цагийн үйлчилгээ нь шөнийн цагаар ажилладаг, завгүй амьдралтай иргэдэд тохиромжтой байсан билээ.
Ажлын байр 🆙: CU-н дэлгүүрийн тоо нэмэгдэхийн хэрээр илүү олон ажлын байр бий болж тэр дундаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн компани 2023-2024 онд 22,919 ажилтанд 122,981 хүн/цагийн сургалтыг 830 удаагийн давтамжтай хүргэж сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч болоод амжсан. Тэгэхээр зөвхөн ажлын байр нэмэгдүүлэхээс гадна ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг ч дээшлүүлж байгаа хэрэг.
🗺️ Орон нутгийн хөгжилд: Цаашлаад, $CUMN өнгөрсөн улиралд орон нутагт 12 дэлгүүр нэмж нээснээр 12 аймагт бүтээгдэхүүн, үйлчилгээ, соёлоо шингээн ажиллаж байна. Ингэснээр орон нутагт ч ажлын байр нэмэгдэж байгаагаас гадна түрээс төлөх, жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах зэргээр шууд болон шууд бус хөрөнгө оруулалт хийж буй.
🌱 Ээлтэй: CU-н нэвтрүүлсэн өөр нэг дэвшил нь яалт ч үгүй төлбөр тооцооны шийдэл. CU Pay төлбөрийн шийдэл нь 1 үйлдлээр төлбөр төлөх, оноо цуглуулах, Е-Баримт бүртгэх үйлдлийг хийж байгаа нь төлбөр төлөх хурдыг 5-7 дахин нэмэгдүүлэхээс гадна цаасан баримт хэвлэхгүй байгальд ээлтэй байх боломжийг олгож байна. Энэ жишиг бусад жижиглэн худалдаа эрхлэгчдэд ч шингээд эхэлсэн байна билээ.
Том зургаар нь харвал нэг талаас өнгөрсөн 6 жилийн хугацаанд $CUMN-н бизнес тэлж, энэ оноос ашигтай ажиллаж байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай. Нөгөө талаас CU нийгэм болон эдийн засагт нөлөөлж, Монголын жижиглэн худалдааны салбарын стандартыг шинэ түвшинд гаргаж байна даа. Гэснээс Премиум Нэксус ХК манай энэ жилийн LP Awards-н оны онцлох компани номинацид нэр дэвшсэн байгаа шүү. ЭНД дарж хараарай.