Сурагчдын өвлийн амралт эхэлж Монголчуудын өвлийн аялал ч албан ёсоор эхэллээ дээ. Уншигчид маань гадагш аялахдаа датагаа хэрхэн шийдэж байна?
😎 Амар шүү дээ
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар eSIM тэр дундаа гадаадад ашиглах боломжтой, биет бус, дижитал сим картын үйлчилгээ нэлээдгүй алдаршиж буй. Түүхийн өмнө гэдэг шиг 2 өөр операторын сим ашиглахын тулд 2 утас баридаг хүн цөөнгүй байсан бол одоо eSIM дэмждэг утастай байхад л хангалттай болж дээ. Харин ОУ-д ашиглах боломжтой eSIM-н тухайд дэлхийн хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой гэдгээрээ тун дажгүй эд.
🆙 Өсөн нэмэгдэх хэрэглэгчид
2024 оны хагас жилийн байдлаар Монголын үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.9 сая, хөдөлгөөн өргөн зурвас буюу дата хэрэглэгчдийн тоо 4 сая болоод буй. Үүний 36.2%-ийг Мобикомын хэрэглэгчид бүрдүүлдэг гэхээр Монголд 1.7 сая хүн тус операторыг өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байна гэсэн үг.
🌐 МобикомынGlobal DataeSIM-н хувьд: 200 гаруй улсад ашиглах боломжтой төдийгүй багцын олон сонголттой, Мобиком апп-аас татаад идэвхжүүлчих боломжтой.
🤑 Төлбөрийн нөхцөл: Харин дата багцаа өөрийн хэрэглээ, аяллын хугацаандаа тохируулан сонгоод төлбөрөө ₮-өөр төлөхийн сацуу дата хэрэглээгээ апп-аараа хяначихна гэж байгаа. Мэдээж тус үйлчилгээг ашиглахын тулд утас тань eSIM дэмждэг байх хэрэгтэй. ЭНД-ээс утсаа eSIM дамждаг эсэхийг харж болно шүү.
👀 Монголчуудын дата хэрэглээ
Цаашлаад, сүүлийн жилүүдэд монголчуудын сарын дундаж дата хэрэглээ хурдацтай өсөж байгаа. Тодруулбал энэ оны хагас жилд л гэхэд өнгөрсөн жилээсээ 2.6 GB-р нэмэгдэж 15.9 GB болоод буй. Мэдээж дотоодод ашигладаг шигээ гадаадад ч тийм хэрэглээтэй байвал төлбөр нь талийна. Тиймээс аялагчдын хамгийн их дата зарцуулдаг апп-уудыг сонордуулъя.
🗾🗺️ Google Maps-г 1 өдөр ашиглахад дунджаар 10 MB-50 MB, ихдээ 50 MB-70 MB бол WhatsApp-г 1 цаг ашиглахад 26 MB, Viber бол 15.6 MB, FB болон IG-г 1 цаг ашиглахад дунджаар 500 MB гэхчлэн зарцуулдаг байх нь ээ.
Юмыг яаж мэдэх вэ? Гадаадад аялж байх үедээ олон нийтийн Wi-Fi ашиглахдаа болгоомжтой хандаж байгаарай. Учир нь хэн ч нэвтрэх боломжтой нээлттэй Wi-Fi ашиглаж байгаа тул сошиал хаягаа алдах цаашлаад цахим халдлагад өртөх эрсдэлтэй байдаг шүү. За тэгээд аялахаар төлөвлөж буй, аялаж буй уншигчид минь сайхан аялаад ирээрэй. 😊