Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Нүүдэлчдийн соёлыг хөлбөмбөгөөр сурталчлах нь

Олон улсын тавцанд Монгол Улсыг сурталчлах “Go Mongolia” компанит ажил 2 дахь жилдээ үргэлжилж байгаа. Сурталчилгаагаа хаагуур хийж байгаа гээч? 

😎 Талын нүүдэлчдийн шинэ төрх 

2023 оны хувьд тус компанит ажлын цөм нь дэлхийн тавцанд алдартай дуучин, жүжигчин, хөтлөгч, инфлүнсэр нарыг Монголд авчирч, тэднээр дамжуулан Монголын таниулахад чиглэж байсан. Улмаар тус жил 640 мянган жуулчин Монголд ирж түүхэндээ хамгийн олон жуулчин татсан өндөр жил болж байв. Харин энэ жил уг стратегийн хажуугаар Монгол гэх үгийг гадагш гаргаж сурталчлах болов. 

Үүний нэг жишээ бол Английн Премьер лигийн алдарт хөлбөмбөгийн клуб болох Fulham F.C-н тоглогчид “Go Mongolia” хэмээх бичигтэй хослолыг 2024-2025 онуудад улирлын бүх тоглолтдоо өмсөхөөр болсон явдал. 

⛰️ 3 дахь талд Adidas: Уг хамтын ажиллагааны хүрээнд 2000 оноос эхлэн тус хөлбөмбөгийн клубийн өмсгөл болон бусад хэрэгслийн албан ёсны нийлүүлэгч болсон Adidas (ADS.DE) гаргаж буй.

🧑‍🤝‍🧑 Fulham F.C x Go Mongolia:  Улмаар Adidas өнгөрсөн 6-р сард тоглогчид, дасгалжуулагчид болон академийн багууд гэхчлэн 4 төрлийн цувралыг худалдаалж эхэлсэн бол өнгөрсөн 10-р сараас эхлэн Монгол дахь Adidas-н албан ёсны дистрибютор Би Ти Эф ХХК-ийн салбар дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлжээ.

🦄 Зөөлөн хүчний бодлого

Дэлхий дээрх 195 улсын иргэд өөр хоорондоо ялгаатай хэлээр ярьж, ялгаатай шашин шүтэх хэдий ч урлаг болон спортын өмнө нэг хэлээр ярьж чаддаг. Дуртай багийнхаа тоглолтыг үзэхдээ аль улсын иргэн гэдэгтээ бус аль багийг дэмжиж байгаа нь чухал болчихсон байдаг даа? Ийм ч учраас үндэстэн дамнасан корпорацууд олимпыг хэдэн зуун тэрбум $ зарцуулан байж ивээн тэтгэдэг байх нь.

🤓 Та мэдэх үү? Дэлхий даяар хамгийн олон буюу 3.5 тэрбум үзэгчтэй спорт гэгддэг хөлбөмбөгөөр дамжуулан Монгол Улсыг сурталчлах нь тэр тусмаа Европ болон Америкчуудыг татах нэг талын маркетинг. 

Эцэст нь… Хөлбөмбөг ч бай, сагсан бөмбөг ч бай эд бол зүгээр ч нэг спорт биш буюу өөр хэлтэй, өөр шашинтай хүмүүсийг нэгтгэж чаддаг соёлын гүүр. Магадгүй хамгийн хүчтэй зөөлөн хүчний нэг хэлбэр ч байж болох юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ