Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Монголын литийн нөөц нэмэгдэж 680,000 тн-д хүрээд байна

 

Монголын литийн нөөц 2019 онд 650,000 тн орчимд тооцоологдож байсан бол сүүлийн үеийн судалгаагаар нийт нөөц нэмэгдэж 680,000 тн болсон байна. Литийн хайгуул дөнгөж л эрчимжиж байгаа тул цаашид өсөн нэмэгдэх боломжтой гээд л байгаа.  

🪨⛏️ Гарч ор, эрж хай!

Одоогоор Монголд литийн 13-14 илрэл байгаагаас 4 ордыг тогтоож, 13 байршилд хайгуулын ажил хийж буй. Газарзүйн байршлын хувьд Монгол орны хойд, баруун болон зүүн бүсэд буюу 2 хөрштэй ойролцоо байршиж буй. Тус 4 ордоос Хөх дэл орд нь хамгийн өндөр буюу 151.3 мянган тн нөөцтэй аж. 

🤔 Магадлал нь хэр өндөр билээ? Монголын литийн хайгуул сүүлийн 2 жилд идэвхтэй эрчимжиж байгаа буюу бид алт, зэс, нүүрс хайдаг дайны хэмжээнд хайгуул хийж ч эхлээгүй байгаа. 2019 онд АМГТГ 2 литийн ордыг л бүртгэж байсан гэхээр 5 жилийн дотор нэмж 2 ордыг илрүүлсэн нь тийм ч муу үзүүлэлт биш.

🦄 Монголын лити ийм онцлогтой

Литийн үндсэн 2 төрлийн орд байдаг бөгөөд Монголоос чулуун ордын буюу пегматиттай холбоотой үүсдэг LiO2 силикат литийн орд олдох магадлал тун өндөр буюу өдгөө илрүүлээд байгаа тус 4 литийн орд силикат литийн орд. Харин дэлхий даяар давслаг нуур байдлаар тогтсон литийн орд хамгийн түгээмэл байдаг аж. Тус төрлийн ордын литийн агууламж LiO2-нхоос хамаагүй бага тул чулуулаг орд нь ховорд тооцогдох нь аргагүй биз ээ. Олзуурхууштай зүйл нь Монголоос тус 2 төрлийн литийн орд олдох бүрэн боломжтой гэдэг. 

🤑 Эдийн засгийн өгөөжөө харсан ч давслаг уснаас олборлодог литийг ууршуулах байдлаар литийг нь гарган авдаг учраас дор хаяж 13 сарын ажил болдог төдийгүй Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орчинд ууршилт, жилийн хур тунадаснаас хамаараад тус төрлийн литийг хэрхэн олборлох нь маш сонирхолтой.

🔮 Үүнээс ч сонирхолтой зүйл нь 2021 оноос хойш Ion Energy (ION) Дорноговь, Сүхбаатар аймгуудад нийт 100 мянган га талбайд литийн хайгуул хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ургах наран” давслаг литийн хайгуулын төслөөс 918 мг/л агууламжтай лити илрүүлсэн байдаг. Энэ нь өнөөг хүртэл Монголд илэрсэн хамгийн өндөр агуулгатай давслаг лити болоод буй.

Эцэст нь… Дэлхийн литийн эрэлт ирэх 10 жилд 2022 оныхоос 4 дахин өсөж 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байгаа. Эрэлт хэд дахин нугарч буй уг ховор элементийн хамгийн ховор, хамгийн түгээмэл нь ч Монголд байгаа нь батлагдсаар. Хайгуулаа эрчимжүүлэх нь хамгийн эхний асуудал ч хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулахаа ярьж байхгүй бол ч…

ШУУД ДАМЖУУЛАЛТ