АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
ХНС-ын бодлогын хүү буурах нь Монголд ямар өгөөжтэй вэ?

 

Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж 4.25%-4.5%-ийн түвшинд хүргээд байна. Одоо цаашид юу болох гээд байна вэ? Монголд ямар нөлөөтэй вэ? 

📊 2024 оны онцлог

ХНС энэ оны 9-р сард сүүлийн 4 жилд анх удаа бодлогын хүүгээ бууруулсан билээ. Үүний араас 11 болон 12-р сард дараалан бууруулаад байгаа нь энэ. Энэ нь сүүлийн 5 жилд тохиогоогүй үйл явдал болж байна. Учир нь Америкийн инфляц энэ оны 3-р сард оны дээд цэг буюу 3.5%-д хүрсэн бол 4-р сараас эхлэн бууж 9-р сар гэхэд 2.4% руу уруудсан буюу ХНС зорилтот түвшинд дөхөж ирсэн. Энэ нь бодлогын хүү буурах орон зайг нээв. 

📌 Үүнээс гадна зах зээлийг идэвхжүүлэх, эдийн засгийн уналтаас сэргийлж, хөрөнгө оруулалт болон хэрэглээг дэмжих шаардлагатай байсан хэрэг. Угаас бодлогын хүүгийн бууралт зээл, орон сууц, бизнесийн зээлийн хүүг багасгаж, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг трэндэд оруулах юм. 

✌️ 2 удаа л: Харин ирэх онд бодлогын хүүгийн бууралтыг багасгах төлөвтэй байна. Тодруулбал, ХНС бодлогын хүүг 3.75%-4%-д хүргэх буюу дахин 2 удаа 0.25 нэгж хувиар бууруулах нь.

🇺🇸 Эвгүй нөлөө: Учир нь Дональд Трампын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан өндөр тарифууд үнийг нэмэгдүүлж, инфляцыг өдөөж буй. Улмаар бизнесүүдийн зардал нэмэгдэж, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл ч буурах магадлалтай байна. Тиймээс Трампыг эдийн засгийн өсөлт зогсонги, инфляц өндөр нөхцөл буюу стагфляцд хүргэх вий гэж эмээж байгаа

🔻 Сулралын ачаар… 

ХНС бодлогын хүүгээ ээлж дараалан бууруулсны дүнд $-ын өгөөж буурч $-ын ханш бусад валютуудын эсрэг сулрах нөхцөл үүснэ. Тэгэхээр $35.6 тэрбумын өртэй Монголын хувьд гадаад зээлийн эргэн төлөлтийн зардлыг багасгах учиртай. Мөн хүүгийн бууралтыг даган зах зээл идэвхжиж зэс, нүүрс зэрэг Монголын гол экспортын бүтээгдэхүүний үнийг өсгөх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэсэн үг. Гэвч бидний хувьд инфляц нэмэгдэж, төсөв данхайсан учир гадаад зээлийн зардал буурсан ч нөлөө нь бага. 

Эцэст нь… Юутай ч ирэх онд ч ХНС-гийн бодлогын хүү буурах нь. ХНС, Европын Төв банк гээд бүгд хүүгээ бууруулж байгаа энэ үед бид гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, өрийн удирдлага болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хэрэгтэй байна даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ