АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Vans-н уналтын шалтгаан юунд байв?

 

Скейтборд болон залуусын соёлын бэлгэ тэмдэг болсон Vans-н уналт 11 дэх сардаа үргэлжилж байна. Ингэж унаад байна ч гэж юу байх вэ, гээд компани OTW (Off the Wall) цувралыг оны эхээр эргэн авчирч, худалдаанд гаргаад буй. Хэр үр дүнтэй байгаа бол? 

😬 Одоо тулгарч буй асуудлууд 

Товчхондоо цар тахлаас хойш Vans хэрэглэгчдээ алдаж, орлого нь алгуурхан унах болсон. Гол асуудал нь тэдний шинэ бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн хүлээлтийг давахаа больж, скейтборд болон залуучууд руу чиглэсэн хэт налалт нь өрсөлдөөнөөс чангааж буй. Өнгөрсөн 5-р сард Vans шинэ Ерөнхийлөгчтэй болж, 7-р сард толгой компани VF (VFC) нь шинэ CEO-той болсон. Тус томилгоонуудын дараа Vans-н III улирлын орлого өнгөрсөн жилээсээ 11% буурсан юм. 

💰 Чухал брэнд: Өнгөрсөнд V.F.-н эзэмшиж буй The North Face, Dickies, Timberland гэхчлэн гол 5 брэндээс Vans хамгийн өндөр орлогыг бүрдүүлдэг байсан бол одоо The North Face борлуулалтаараа толгой цохих болсон. Иймээс л Vans-г буцаан алдаршуулах нь V.F.-н толгойн өвчин болж буй.

🪄 Vans-н стратегийн гүн

ОУ-ын харилцаанд байлдааны үед хоол хүнс, цэрэг зэвсэг төвлөрсөн гол байршил болон фронтын шугам хоорондох орон зайг илэрхийлэх “Стратегийн гүн” гэх ойлголт байдаг. Тус ойлголтыг бизнес рүү хөрвүүлбэл, компанийн удирдлага, үүсгэн байгуулагч байхгүй байсан ч бизнес нь ямарваа нэгэн тасалдалгүй үргэлжлэхийг илэрхийлдэг

🙆‍♂️ Vans-н хувьд тус брэндийн үүсгэн байгуулагч Пол Ван Дорен 2021 онд нас барсан нь тэдний бизнест шууд биш ч том нөлөө үзүүлсэн. Түүний “Чанартай хэр нь хямд пүүзийг үйлдвэрийнхээ дэргэдээс шууд худалдах” философи одоогийн $290 тэрбумын үнэлгээтэй брэндийн суурийг тавьсан.

🪄 Аврагч: Цаашлаад, тэртээ 1984 онд Vans их спортын акул Adidas (ADS.DE), Nike (NKE)-тай өрсөлдөх гэж үзсэн ч бүтэлгүйтэн $12 саяын өрөнд орсон үед тэтгэвэртээ гарсан Дорен Vans-д буцан ирж өр, ширнээс нь гаргаж байв.  

Эцэст нь… Vans үүсгэн байгуулагчаасаа хойш нэлээд асуудалтай тулгарсаар л байна. Гэхдээ тэднээс гадна Dr.Martens-д ч гэсэн домог болсон загваруудаас бусад загварынх нь борлуулалт унаж буй асуудал байна гэхээр зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж, хэрэглэгчдийн таашаал өөрчлөгдөж байгаа нь харагдана. Хэдий тус брэндүүдийг хайрладаг олон мянган үнэнч хэрэглэгч байгаа нь сайхан ч энэ хайр нь домог болсон загваруудтай нь л үлдэх нь дээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ