Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Монголчуудын гадаадад ажиллах сонирхол өндөр хэвээр байна

 

Монголд ажилгүйдлийн түвшин 6.1% байгаа. Энэ бол 10 жилийн өмнөхөөс ердөө 0.2 нэгж хувиар буурсан үзүүлэлт. 10 жил өнгөрөөд ч ажилгүйдэл дорвитой буураагүй гэсэн үг. Энэ ер нь хэвийн зүйл үү?

👀 Ажил олдохгүй байна

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн судалгаанаас харахад Монгол  ажилгүйдлийн түвшнээрээ бүс нутгийн болон жишихүйц хөгжилтэй орнуудтай адил түвшинд байгаа аж. Мэдүүштэй нь манайд ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 7.5 сар байгаа нь олон улсын дунджаас бага гэнэ. Гэхдээ нийт ажилгүй хүмүүсийн дийлэнх буюу 33.5% нь “Ажил хайгаад олдохгүй байгаа” гэх шалтгаанаар ажил хийдэггүй. Гэтэл нөгөө талд Zangia.mn дээр зөвхөн өчигдөр л гэхэд 400 ажлын байр зарлагдсан байна

Огтлолцолгүй: Тэгэхээр нэг талд ажилгүй хүмүүс байгаа ч нөгөө талд ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа хэрэг. Хомсдолын шалтгаан нь цалин, орлого, өмнөх үеийн бага төрөлттэй холбоотой. Нэмээд үйлдвэрлэл, барилга, гар урлал, үйлчилгээ зэрэгт хамаарагдах энгийн ажил мэргэжлийн эрэлт хангагдахгүй байгаа. Энэ нь хомсдолыг улам дэвэргэж буй. 

🥲 Дорвитой өсөлтгүй: Угаас сүүлийн жилд Монголын нэрлэсэн дундаж цалин 169% өссөн ч үнийн өсөлтийг хасаад яг бодитоор тооцвол дорвитой өсөөгүй буюу 31% л өссөн. Доллароор илэрхийлэгдэх цалин бол бүр 17% л өссөн гэж байгаа. 

🏴‍☠️ Нурууны ачаа: Цаашлаад, татвар болон үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг бууруулснаар албан бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна. 2010 оноос хойш улсын хэмжээнд албан бус хөдөлмөр эрхлэлт 40% өсөж 215.4 мянга, Улаанбаатарт бүр 80% өсөж 124.3 мянгад хүрчээ. Одоо гэрээгээр хөдөлмөр эрхлэхэд ч НДШ төлөхийг шаардаж байгаа нь энэ тоог улам өсгөхийг үгүйсгэхгүй.

🇲🇳 Монголчууд: Хэзээ нэг өдөр явна, даа

Энэ бүгдээс үүдэн ажиллах хүчний гадагш чиглэсэн урсгал гол горхиос хүрхрээ болон хувирч ажиллах хүчний нийлүүлэлт улам буурах эрсдэл үүсэж байна. Одоогоор хилийн чанадад хөдөлмөр эрхэлж буй 136 мянган хүн байгаа ч 15-64 насны иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 2/3 нь “Хэрэв боломж байвал гадагшаа явж ажил хийх сонирхолтой” гэжээ. Энэ тоо 25-34 насны залуусын дунд 73%, харин 15-24 насны залуусын хувьд 80%-д хүрч байгаа аж. Ингэхээр бид яаж баялаг бүтээнэ вэ?

ШУУД ДАМЖУУЛАЛТ