Lumos! Potterheads-үүд байна уу? Harry Potter 13 жилийн дараа стрийминг цуврал болон эргэн ирэх нь ээ. Шинэ ангийн зураг авалтыг нь ирэх зун хийх гэж байгаа л гэнэ. Догдолж байна шүү. Wingardium Leviosa! 🪄
🪙 Expecto Patronum = $9.6 тэрбум
2001-2011 жилийн хугацаанд Harry Potter-н 8 анги гарч дууссан ч түүх нь үргэлжилсээр байгаа. Тус франчайз дэлхий даяарх Box Office-с $9.6 тэрбумыг олсноор бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой франчайз кинонуудын нэгд зүй ёсоор багтсан. Энэ орлогоороо бусад алдартай франчайз кинонууд дундаа 3-рт буюу Marvel Cinimatic Universe, Star Wars-н араас жагсаж буй. Expelliarmus! 👇
🧝 Potter-н увдис: Дэлхий даяар Harry Potter-н сэдэвчилсэн 6 парк жил бүр хэдэн сая жуулчдыг татсаар байна. Өнгөрсөн онд эдгээр паркуудыг 62 сая жуулчин зорьж $8.9 тэрбумын орлого оруулсан гэдэг. Энэ нь кино бүтээлийн орлогын 35.6%-тай дүйнэ гэхээр үнэхээр галзуу үзүүлэлт.
🤩 Easy 10 сая: Энэ дундаас Флоридиа мужид байрлах “The Wizarding World of Harry Potter” парк хамгийн алдартай бөгөөд 2023 онд 22 сая жуулчин хүлээн авчээ.
🗣️ Дүрүүдэд: Шуум
Харин шинээр гарах Harry Potter-н цувралын дүрийн сонгон шалгаруулалтын талаар сонирхоход, саяхан болсон гол 3 дүрийн сонгон шалгаруулалтад 32,000 гаруй хүүхэд оролцсон сурагтай. Цаашлаад дүр сонгон шалгаруулалтын цуурхлаас хуваалцахад, өмнө нь Voldemort-н дүрийг бүтээсэн Ральф Файнс өөрийн бүтээсэн дүрдээ Oppeinheimer киногоороо дэлхий дахинаа шуугиулсан Киллиан Мерфиг санал болгосон байна. Сонирхолтой. Харин Snape болон Albus Dumbledore-н дүрд тоглохоор дурдагдаад эрхмүүд фэнүүдийг сэтгэлийг гонсойлгосон шинжтэй.
🤔 Үзэлт нь яах юм бол доо? Harry Potter-н шинэ цуврал HBO дээр гарах тул тус платформын хамгийн өндөр үзэлттэй “Game of Thrones”-той өрсөлдөх нь гарцаагүй. Harry Potter-н сэдэвчилсэн парк жил бүр ийм өндөр жуулчин хүлээж авч байгаа гэхээр дажгүй сайн уран бүтээл гарвал шинэ тэргүүлэгч болохыг ч үгүйсгэхгүй.
Эцэст нь… Шинээр гарах Harry Potter-н цувралууд бидний бага насны нандин дурсамжид хоногшсон дүрслэлээс нэлээд өөр байх нь. Нэг их хүлээлт тавихгүй хайрлаж үзье дээ. ✨