Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Apple Pay 10 жилийн ойгоороо Монголд нэвтэрлээ

 

Apple Pay Монголд нэвтэрч Худалдаа Хөгжлийн Банк (TDB) болон Голомт банк (GLMT)-ны картаа холбох боломжтой боллоо. Yeay! 🎉 Одоо бидний амьдралд юу өөрчлөгдөх вэ? 

iOS хэрэглэгч ➡️ Илүү хялбар амьдрал

Apple Pay танилцуулагдсанаасаа хойш 10 жилийн ойгоороо Монголд албан ёсоор нэвтэрснээр төлбөр тооцооны талбарт шинэ боломжууд нээгдэж байна. Дэлхий даяар 86 улсын 800 сая гаруй хэрэглэгчтэй уг үйлчилгээг Монголын 1.6 сая гаруй IOS хэрэглэгч ашиглаж болно гэхээр сэтгэл догдлом. Одоо бид Apple Pay-р дэлхийн хаанаас ч худалдан авалт хийж болохоос гадна Монголд ашиглагдаж буй 150 мянга гаруй ПОС төхөөрөмжүүдэд ч Apple Watch болон iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой. 

Онцлог ➡️ ₮: Гол нь Apple Pay-д Mastercard-с гадна “₮ карт”-ыг холбон төлбөр тооцоо хийх боломж нээгдэж байгаа нь үндэсний төлбөрийн системийг дэлхийн төлбөр тооцооны сүлжээтэй холбосон том алхам боллоо. Түүнчлэн Монголын финтек салбарын хөгжлийг хурдасгахад ч нөлөөлөх юм.

💭 Нөлөө: Apple Pay-н нөлөөгөөр наанадаж бид Amazon, eBay, Airbnb зэрэг дэлхийн цахим худалдаа, үйлчилгээг хялбараар авах, гадаад төлбөр тооцооны карт захиалахгүйгээр зардлаа хэмнэх бол цаанадаж жуулчдын төлбөр тооцооны асуудал шийдэгдэж, аялал жуулчлал, гаднын хөрөнгө оруулалтад ч эергээр нөлөөлөх боломжтой. 

🦺 №1 Аюулгүй байдал

Нэмээд мөнгө угаах гэмт хэрэг буурахгүй байгаа энэ үед хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьдаг төлбөрийн үйлчилгээ орж ирж байна. Учир нь Apple Pay-р гүйлгээ хийх үед картын дугаар Apple-н сервер болон төхөөрөмжид хадгалагдахгүй буюу токен дугаараар хадгалдаг. Мөн Face ID, Touch ID, эсвэл нууц үг ашиглан зөвхөн эзэмшигч баталгаажуулалт хийдэг тул хувийн мэдээлэл болон аюулгүй байдалд санаа зовохгүй байж болно. 

Эцэст нь… Apple Pay Монголд нэвтэрсэн нь хувь хэрэглэгчид төдийгүй улс орны тооцооны шилжилт, аюулгүй байдлыг сайжруулж, төлбөр тооцооны талбарт дэвшил авч ирсэн үйл явдал болж байна. Одоо TDB-н картаа холбоод туршиж үзэх л үлдээ дээ. 😎 Харин яаж холбохыг ЭНД-ээс хараарай.

ШУУД ДАМЖУУЛАЛТ