АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Энэ онд зах зээлд гарсан ногоон бондууд

 

Монгол Улс 2030 гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7%, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт болон шингээлтийн зөрүүг тэглэх амлалт өгөөд буй. Уг амлалтаа биелүүлэхэд бидэнд ДНБ-ий 50% буюу ₮28 их наядтай тэнцэх хэмжээний санхүүжилт хэрэгтэй. 

🏆 COP-н түүхэн шийдвэр

Өнгөрсөн 11-р сард болсон COP29 уулзалтаар хөгжиж буй орнуудад жил бүр $300 тэрбумыг олгох түүхэн шийдвэр гарсан. Энэ нь өмнөх санхүүжилтээ 3 дахин нэмэгдүүлсэн дүн юм. Улмаар Монгол шиг уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй өртөж буй орнууд санхүүжилт авах боломжтой болж буй. Үүний хүрээнд бидэнд байгаа боломж нь, 

🍀🧺 Байгаль орчны байнгын санхүүжилтийн хөтөлбөр: Тус чиглэлд одоогоор гаднын хөрөнгө оруулагчдаас $70 гаруй саяыг төвлөрүүлээд буй. 2030 он гэхэд үүнийг $100 саяд хүргэх боломж бий гэдэг төсөөллийг ч гарчээ. 

📢 Бохирдуулагч 3 салбар

💚 Ногоон бондууд: Цаашлаад, энэ онд дотоодын банкнуудаас эхлээд анх удаа ААН буюу TML Plastics ногоон бонд гаргасан нь зах зээлийн онцлох үйл явдал болсон. Тухайлбал, өнгөрсөн жил ХААН Банк (KHAN) Монголын анхны Ногоон бондыг гаргаж байсан бол энэ жил TDB (TDB) Австри Улсын Венийн Хөрөнгийн Бирж дээр ногоон болон нийгмийн бонд, TML Plastics МХБ (MSE) дээр бондоо гаргаад буй. 

Монголын зах зээлд харьцангуй шинэ бүтээгдэхүүн гэх утгаараа тус бондууд бүгд $-оор гарч нийлбэр дүнгээр $90 тэрбумыг татан төвлөрүүлээд байна. Гол нь энэ онд зах зээлд 9 бонд гарсны 4 нь ногоон бонд байсан нь маш том амжилт. Үүн дээр Төрийн банк (SBM) ч нэмэгдэж ББЗЗ дээр ногоон бонд гаргаад буй. Үүнээс харахад банкнууд ирэх жил ногоон санхүүжилтээ нэмэгдүүлж илүү олон ногоон бонд зах зээлд гарах төлөв ажиглагдаж байна даа. 

Эцэст нь… Уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтэд ХАА-н салбарт олгосон хувь нь ердөө 3%-5%-ийг эзэлдэг. Гэтэл энэ салбар бол Монголын хамгийн том хүлэмжийн хийн ялгаруулагч. Ирэх жилүүдэд ногоон амлалтуудаа биелүүлэхийн тулд нүүдэлчин үндэстэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлж, үүний эсрэг тэсвэртэй эдийн засгийг бий болгохын тулд ХАА-н салбарыг ногооруулахаас өөр замгүй том сорилттой тулж байна даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ