АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монгол "Ухаалаг засаг"-тай болохоор $40.7 тэрбумын зээл авна

 

Өнгөрсөн 2-р сараас Монгол Улсын засаглалыг ухаалаг болгох “Ухаалаг засаг” II хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ. 

“Ухаалаг засаг” I ➡ II

Тус хөтөлбөрийг Дэлхийн банкнаас $40 тэрбумын зээл авч хэрэгжүүлж буй. Өмнөх төслийг $20 тэрбумаар хэрэгжүүлж, өгөөжтэй байсан эсэхийг нь E-Mongolia-н сайжруулалт, төрийн үйлчилгээг тус апп дээр төвлөрүүлснээс харж болно. Харин төслийн II үеийн хэмжигдэж болохуйц зорилго нь 13 мянган ажлын байрыг цахим орчинд бий болгож, 50%-ийг нь эмэгтэйчүүдийн ажлын байраар бүрдүүлэх явдал. 

💵 Юунд зарцуулах юм? 

Цаашлаад, “Ухаалаг засаг” II-ийн гол 4 ажил болон зарцуулалтыг харахад

Цахим шилжилтэд ➡️ $1.4 сая: Энэ хүрээнд иргэд, ААН-үүдийг цахим орчинд дасан зохицох шилжилтэд бэлтгэнэ.

Дижитал засаглалын шилжилтэд ➡️$29.5 сая: Үүнийг E-Mongolia апп-ийн сайжруулалт, дата төвүүдийн шинэчлэл, цахим аюулгүй байдалд зарцуулах аж. 

Цахим эдийн засгийн өсөлтөд ➡️ $8.7 сая: Төрийн албан хаагч болон иргэдэд дижитал ур чадвар олгох, мэдээлэл технологи, ICТ чиглэлд 3,000 цахим ажлын байрыг бий болгож, жижиг, дунд бизнесүүдийг цахимжуулахад зарцуулагдах юм. 

Төслийн менежментийн тусламж ➡️ $2 сая: Төслийн менежментэд техник, үйл ажиллагаа, санхүүгийн туслалцаа өгөх гэхчлэн зарцуулахаар төсөвлөжээ. 

Зээлийн нөхцөлийн хувьд жилийн тогтмол 2%-ийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй байх юм. Тус зээлийн эргэн төлөлт 30 жил, хүү нь маш бага гэж байгаа ч бүхэл бүтэн $40 тэрбум гэдэг бол гадаад өр нь $35 тэрбумд цохиж яваа Монголд овоо том зээлд тооцогдоно. 

Эцэст нь… Өнгөрсөн хугацаанд төрийн цахимжилт мэдэгдэхүйц сайжирч дэлхийн 193 орноос 46-д, Азид 13-т эрэмбэлэгдэх болсон нь мэдэгдэхүйц ахиц байсан. Гэхдээ ЗГ ийм том хэмжээний зээл авчхаад байхад иргэд хэрэгжилт, худалдан авалт, тендерт нь маш өндөр хяналт тавих нь чухал. Тендер гэж ярьсных хөтөлбөрийн хүрээнд зарлагдсан тендерүүд Smart Governemt дээр зарлагдаж байгаа юм байж, харин тэдгээр тендерүүдэд хэн ялж, хэн хэрэгжүүлж байгаа мэдээлэл хаана байгаа вэ?

ШУУД ДАМЖУУЛАЛТ