АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Toyota-н домогт жийпийн түүхэн хувьсал

 

Өдгөө хүнээр бол 30 нас хүрч буй Toyota (TM)-н домогт загваруудын нэг болох RAV4-н түүхэн хөгжүүлэлт болон шинэчлэлийг сонирхъё.   

🔙 Toyota RAV4: Жийп ангиллын домогт загварын түүх 

Toyota RAV4 нь дэлхийн хамгийн анхны бага оврын SUV буюу Sport Utility Vehicle загваруудын нэг гэж тооцогддог. Японы зах зээлд анх 1994 онд танилцуулагдаж, 2 жилийн дараа дэлхийн зах зээл гарсан цагаасаа эхлэн борлуулалт болон нэр хүндээрээ дэлхийн зах зээлд ноёрхож байгаа билээ. Тодруулбал тус загвар Америкт ТОП борлуулалттай загварын нэг бөгөөд хийц, түлшний хэмнэлт, гэр бүлд ээлтэй байдал нь ийн алдаршихад хүргэсэн гэдэг.  

🔥 RAV4-н амжилт

Цаашлаад, RAV4 дэлхийн автомашины тэр тусмаа жийп загварын зах зээлийн тэргүүлдэг бөгөөд зах зээл нэвтэрснээс хойших 26 жилд буюу 2020 онд дэлхий даяар нийт 10 сая ширхэг борлуулагдаж байсан амжилттай.  

💵 Мөн өнгөрсөн 8-р сард Toyota RAV4 Австралийн зах зээл 5,183 ширхэг борлуулагдсанаар сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай сараа үдээд буй. Сонирхуулахад, энэ нь RAV4 Австралид энэ оны байдлаар 3 дахь удаагаа, нийтдээ 5 дахь удаагаа хамгийн өндөр борлуулалттай автомашин болсон байна.

🚘 Сүүлийн загварын онцлог: Жолоодлогын туршилт

Харин 2023 оны RAV4 бусад загвараасаа юугаараа ялгаатай вэ гэхээр, Hybrid болон Plug-in Hybrid хувилбарууд нь түлшний хэмнэлт, байгальд ээлтэй байдлыг нэмэгдүүлсэн. Цаашлаад, 

Аюулгүй байдал: Toyota Safety Sense 3.0 системийг ашиглан жолоочийн туслах олон технологиудыг нэмж өгсөн.

Интерьер: Илүү тансаг зэрэглэлийн материал, ухаалаг дэлгэц, ухаалаг холболттой болсон.

Туулах чадвар: AWD буюу бүх дугуйгаар хөтлөг систем нь цас, шавар зэрэг замын нөхцөлд түүртэхгүй туулах чадвартай нь аялалд ихээхэн нэмэртэй байдаг аж.

Эцэст нь… Toyota-н автомашинууд найдвартай байдал, инновац, хэрэглэгчдэд ээлтэй шийдлүүдээрээ бусдаасаа ялгарсаар ирсэн. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд ч хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шийдэл, хямд үнэтэйгээрээ алдартай байдаг нь үүний нэгээхэн жишээ юм даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ