Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Дэлхийн хөгжмийн салбарынхны орлого цойлж байна

 

Дэлхийн хөгжмийн салбарынхны орлого $45.5 тэрбумд хүрч, 10 жилийн өмнөхөөс 2 дахин өсжээ

💵 Салбарын акулууд 

Задлан харвал хөгжим үйлдвэрлэгч лейблүүд нийт орлогын 62% буюу $28.5 тэрбумыг нь бүрдүүлсэн аж. Эдгээр лейблүүдийн орлогын гол суваг нь стрийминг байгаа хэдий ч өнгөрсөн 2 жилд стриймингээс орж ирж байгаа орлого нь 10.4% өссөн бол физик борлуулалт 13.4%, тэр дундаа пянзны борлуулалт CD-н борлуулалтыг бут цохин 15.4% нэмэгдсэн байна. 

Угаас пянз сүүлийн жилүүдэд дахин алдаршиж олон хөгжим сонирхогчид дижитал хөгжим, CD-н оронд пянз цуглуулж, сонсохыг эрмэлзэж буй.

📀 Трэнд эргэв

Цаашлаад пянзны болон CD-н борлуулалтын тулаан үргэлжилсээр 2028 оны Олимпын наадам хүртэл пянзны борлуулалт $3 тэрбумд төлөвтэй байгаа аж. Пянзнаас зөвхөн сонсох хэрэгцээгээ хангахаас гадна түүхэн үнэт зүйл болгон цуглуулж байгаа нь уг эрэлтийг өдөөж буй. Түүнчлэн пянзыг өндөр чанартай, анхны хэв маягт ойр дуугаралттай гэж үздэг учраас түүнд татагддаг аж.

🌎 Хамгийн том хэрэглэгч: Тэгвэл пянзны хэрэглээг баздаг зах зээлүүдээс дурдвал Америк, Их Британи, Япон болон Германчууд дурайх нь. Америкт л гэхэд 1,482 пянзны дэлгүүр байгаа нь Их Британийнхаас 2 дахин их. Бүр цааш нь яривал 100-аас дээш пянзны дэлгүүртэй ердөө 11 улс байдаг бөгөөд тэдгээрийн 10 нь баруун бүсийнх.

Эцэст нь… Трэнд эргэж пянз моодонд орж байгаагийн ачаар хөгжмийн зах зээл тэлж байна даа. Пянз сонсож күүл хүмүүсийн тоонд орно байгаа. 😆

ШУУД ДАМЖУУЛАЛТ