АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Buy-to-Let: ҮХХ-ийн хөрөнгө оруулалтыг эхлүүлэх анхны алхамууд

 

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт сонирхдог хүмүүс байна уу? Buy-to-Let (BTL) хөрөнгө оруулалтын онцлогийг тайлбарлая. 

🔍 Buy-to-Let: Үл хөдлөх хөрөнгө худалдан авч, түрээслэх зорилгоор ашиглахыг “Buy-to-Let” гэж хэлдэг. Өөрөөр бол үл хөдлөх хөрөнгө худалдан аваад, түүнийгээ бусдад түрээслүүлэн, тогтмол орлого олох боломжийг хэлж буй.

📌 Шинэ трэнд 

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар өмчилж авсан цагаасаа түрээсийн орлого олох боломжтой байдаг. Ихэнх хүмүүс түрээслэх зорилгоор ашиглах буюу Buy-to-Let үл хөдлөхөө зээлээр авдаг аж. Яагаад гэхээр, 

💰 Тогтмол түрээсийн орлого: Хэрэв зах зээлийн судалгаагаа зөв хийсэн тохиолдолд Buy-to-Let үл хөдлөхөөс сар бүр тогтмол орлого олох боломжтой. Жишээ нь Сүхбаатар дүүрэгт А зэрэглэлийн оффис худалдан аваад түрээслүүлбэл 1 жилд олох орлого нь худалдан авсан дүнгийн 9%-тай тэнцэхүйц байгаа юм. Ингэснээр ойролцоогоор 10 жилийн дотор түрээсийн орлогоороо худалдан авсан зардлаа бүрэн нөхөх нь.

💭 Боломж: Түүнчлэн өмчилсөн үл хөдлөхөө барьцаалан эх үүсвэр татаж дараагийн хөрөнгө оруулалтаа шийдэх боломжтой. Тухайн үл хөдлөхийн зах зээлийн үнэлгээ ₮500 сая, барьцаалах хувь нь 70% гэвэл ₮350 саяын эх үүсвэр бүрдэнэ. Гэхдээ энэ тохиолдлын жилийн хүү 15% гэвэл сарын эргэн төлөлт нь ₮4.4 сая болох тул эргэн төлөлтийн ачааллаа тооцоолох нь зүй. 

🤔 Юунаас эхлэх вэ? 

Buy-To-Let хөрөнгө оруулалтыг эхлүүлэхийн тулд эрэлттэй байршил, түрээсийн дундаж үнэ, түрээслэгчдийн хэрэгцээ зэрэг зах зээлийн судалгаа хийх нь чухал. Мөн санхүүгийн төлөвлөгөө гаргаж хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолж, хууль, эрх зүйн шаардлагыг мэдэх, мэргэжлийн зөвлөгөө авах шаардлага ч үүснэ. 

Монгол дахь боломжууд: Монголд үл хөдлөх хөрөнгийн Buy-to-Let бүтээгдэхүүн хөгжиж эхэлж буй. Инвескор Проперти ХХК л гэхэд орон сууц болон төслийн талбайг ирэх сарын 20-ныг дуустал тусгай нөхцөлөөр худалдан авах болон хөрөнгө оруулах боломжийг санал болгосон байна билээ. Энэ санал нь жилийн 19%-иас дээш өгөөжтэй, хөрөнгийн болон ашиглалтын менежменттэй гэдгээрээ давуу.

Эцэст нь… Зах зээл хөгжихийн хэрээр төрөл бүрийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломжууд нэмэгдэж байна даа. Гол нь сайн судалж, тооцоолж шийдвэрээ гаргах нь л чухал. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ