Өнөөдөр Төрийн Банк ХК (SBM)-ийн 15 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд тэд Монгол Улс даяар 500 гаруй салбартай нийт 2.3 сая харилцагчтай болжээ.
🎈 40Х тэлэлт
Тэртээ 2009 онд Төрийн банк 100% төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Тухайн үед 270 гаруй ажилтан, 28 салбар, 110 мянга гаруй харилцагчтай байсан бол өдгөө нийт харилцагчийн тоогоо 21 дахин, ажилтны тоогоо 15 дахин тус тус өсгөж, Монголын хамгийн олон салбартай банк болжээ.
🥇 Анхдагч: Үйл ажиллагаагаа ₮138 тэрбумын хөрөнгөтэйгөөр эхлүүлж байсан тэдний хөрөнгө хөрөнгө нь 40 дахин нугарч ₮5.6 их наядын хөрөнгийг удирдаж байна. Түүнчлэн тус банк системийн ТОП-5 банкнаас хамгийн түрүүнд буюу 2022 онд олон нийтэд нээлттэй болж байсан билээ.
✅ Зорилт биелэв: Гэснээс тус банк IPO хийхийнхээ өмнө хөрөнгөө 2024 он гэхэд ₮4.9 их наяд, нийт зээлийн хэмжээгээ ₮3 их наядад хүргэх зорилт тавьж байв. Улмаар өнгөрсөн III улиралд цэвэр зээлийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс 38.9% өсөж ₮3.3 их наядад хүрснээс харахад тэд зорилтоо давуулан биелүүлжээ.
🤝 Төр + Иргэдийн банк: Сонирхуулахад, Төрийн банкаардамжин халамжийн мөнгө олголтын 70% гаруй, тэтгэврийн 50% орчим нь иргэдэд хүрдэг шүү.
🔜 Шинэ 15 жилд
Төрийн банк 2022 онд дундаж давхаргыг дэмжигч алсын хараа, эрхэм зорилготой ажиллахаа мэдэгдэж байсан. Энэ нь банкны хөгжлийн II үе шат байсан бол одоо III үе шат буюу ирэх 15 жилдээ тус зорилгын хамт ногоон хөгжлийг дэмжигч банк болох аж.
🆕 Шинэ бүтээгдэхүүнүүд:Уг зорилтын хүрээнд Төрийн банк цоо шинэ 2 бүтээгдэхүүн гаргаж буй. Тухайлбал одоогийн байдлаар “Малчны ногоон зээл”-ийг зах зээлд нэвтрүүлж дараагаар нь “Ногоон бонд” гаргахаар ажиллаж байгаа. Ногоон бонд гаргаснаар банк валютын эх үүсвэр шинээр татаж, ирэх жилүүдэд илүү олон ногоон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих боломжтой.
Энэ хүрээд Төрийн банкны 15 жилийн аяллын тоймоо өндөрлүүлье. Ирэх жилүүдэд илүү олон ногоон амжилт, санхүүжилтийн мэдээ дуулдах бололтой дог шүү. Хүлээж байя. 🔥