2023 оны эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дотоодын томоохон 100 компани тодорлоо. Тэдгээр компаниуд Монголын ДНБ-ий 73%, нийт татварын 29%-ийг бүрдүүлж, 83.7 мянган ажлын байрыг бий болгоод буй.
🔁 Салбарын шилжилт: ТОП-100-гийн сагсны тал гаруй буюу 59 нь уул уурхай болон худалдаа, үйлчилгээний компаниуд. Харин шинээр уул уурхайн 11 компани, барилга, замын 5 компани жагсаалтад орж ирээд буй.
⤴️⤵️ Өгсөж, уруудав
ТОП-100 компанийн жагсаалтыг “Оюу толгой” ХХК 2 дахь жилдээ тэргүүлж, Энержи Ресурс ХХК байр ахин 2-рт бичигдэх болов. ТОП-10 дотор МАК 6 байр, Хүрэн Толгой Коал Майнинг ХХК 30 байр тус тус ахисан бол Шунхлай ХХК 7 байр, Мобиком Корпораци ХХК 5 байр ухарснаар ТОП-10-аас хасагдав. Харин том зургаараа хамгийн хол үсрэгсдээр тодорсон Өсөх Зоос ХХК 56 байр, Баялаг Энержи Ресурс ХХК 50 байр тус тус ахижээ. Тэдний хамт 5 компани 29-өөс дээш байр ахисан байсан шүү.
🆕 Цоо шинэ ТОП:Харин Саусгоби Сэндс ХХК цоо шинээр жагсаалтад багтаж 11-рт бичигдэж эхэлсэн төдийгүй тэдэнтэй хамт Шарын гол ХК (SHG), АПУ Дэйри ХХК, Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК тэргүүтэй 18 компани ТОП-100-д шинээр багтах болов.
Хаалттай 🆚 Нээлттэй:ТОП-100-д багтсан ХК-иудын хувьд 5-аар нэмэгдэж 14 болсон бөгөөд тус 14 компанийн 5 нь ТОП-10-д багтаж буй.
🎡 Аварга группүүд: М-Си-Эс Групп болон Шунхлай Групп өнгөрсөн жилийн байраа хадгалж тэргүүлсэн хэвээр байгаа бол МАК ХХК Таван Богд Группийг ардаа орхиж 3-рт бичигдсэн байна.
ТОП-20: Ашиг ➖, Орлого ➕
Үргэлжлүүлээд, ТОП-20 компанийн орлого өнгөрсөн жилээс 41% өсөж ₮28.6 их наядад хүрсэн ч ашиг нь 6.9% буурч ₮1.4 их наяд болжээ. Нөгөө талд татвар 50.9% өсөж ₮3.8 их наяд, хөрөнгө нь 9.7% буурч ₮11 их наядад хүрсэн аж.
🧮 5 жилийн өмнөхөөс:Харин тус үзүүлэлтүүдийг 5 жилийн өмнөхтэй харьцуулахад, тэдний ашиг 33%, орлого нь 46.7% тус тус өссөн бол татвар 2.3%, хөрөнгө нь 2.3 дахин буурсан байна. 2019 оны ТОП-20-д Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Улаанбаатар Төмөр Зам ХНН, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК багтаж байсан гэхээр хөрөнгө нь тийм данхгар байсанд гайхах зүйлгүй.
Эцэст нь… ТОП-100 компанийн өнгө нэг иймэрхүү. 2019 онд цойлж байсан төрийн өмчит компаниудын бараа сураг нь ч харагдсангүй. Төрийн оролцоо их байх тусам засаглал сул, орлого, зарлагын тэнцэл нь яажгий явсаар байвал ингээд цаг хугацааны аясаар замхраад алга болдог байх нь. Харамсалтай…