Хамгийн урагшгүй шийдэлд хүрч чаддаггүй төрийн тэргүүн нарын уулзалт болох дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын бага хурал COP29 Азарбайжаны нийслэл Баку хотод эхэллээ.
🤵 Хэн, хэн ирсэнгүй вэ? COP29-д 100 гаруй орны төрийн тэргүүн нар уламжлал ёсоор очсон бол нөгөө талд уламжлал ёсоор Жо Байден, Ши Жиньпин, Нариндра Моди гэхчлэн дэлхийн хамгийн том хүлэмжийн хийг үйлдвэрлэгч улсуудын төрийн тэргүүн нар ирсэнгүй.
🌏📉 Яагаад урагшгүй гэж дүгнэв?
COP бол улс орнуудын төрийн тэргүүн нар өөрийн улсын уур амьсгалын эсрэг тэмцэл, хичээл зүтгэл хэр явж байгаа болон цаашид юу хийх талаарх амлалтаа өгч хэрэгжилтээ хэлэлцэх цэг. Хятад, Энэтхэг, Америк 3 нийлээд дэлхийн хүлэмжийн хийн бараг тал буюу 42.6%-ийг үйлдвэрлэдэг. Гэтэл буурай хөгжилтэй 100 улс нийлээд ч 3% хүрэхгүй хүлэмжийн хийг ялгаруулж буй.
🫧 Тодорхой амлалтууд: Угтаа улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалт их энгийн. Дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн үеийнхээс бага буюу 1.5°C-аас доош байлгаж, уур амьсгалын өөрчлөлт хамгийн их өртөж буй орнуудад зориулан жил бүр $100 тэрбумыг төвлөрүүлэх.
😖 Гол асуудал: Гэсэн ч 2022 онд л $115.6 тэрбумыг төвлөрүүлж амлалтдаа хүрч байв. Цаашлаад тус санд төвлөрсөн мөнгөний 69% нь зээл байдлаар олгогдож байгаа тул буурай орнуудад тус болохоос илүү өрийн дарамтад унагаж ус болохоос цаашгүй байгаа юм.
Гэтэл энэ удаад санхүүжилтийг $1 их наяд хүртэл нэмэгдүүлэх гэнэ. Эхний амлаж байсан $100 тэрбумаа дөнгөн данган цуглуулсан гэхээр $1 их наяд боломжтой дүн гэж үү?
🥶 Америк Парисын гэрээнээс 2 дахиа гарна?!
Цаашлаад, Дональд Трамп тангаргаа өргөсний дараа хамгийн эхэнд Парисын гэрээнээс гарахаа хэлж байсан. Америк тус гэрээнээс гарах юм бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй улсуудад хариуцлага тооцоход улам хэцүү болно. Өөрөөр бол тэд бохирдуулж жижиг улс илүү хохирсоор байна л гэсэн үг.
Эцэст нь… COP-д нэгдсэн улс орнууд уур амьсгалын эсрэг хэрэгжүүлж буй ажлаа 5 жилээр үнэлүүлдэг. Сүүлд буюу 2021 оны үнэлгээгээр EV, цэвэр эрчим хүчний шилжилт эрчимжсэн хэдий ч энэ хурдаараа явбал 2030 он гэхэд дэлхийн дулаарал 1.5°C-аас дээшлэхээр байгааг тогтоож байв. Юутай ч энэ удаагийн уулзалт бодит шийдэлтэй болж чадах нь уу? Яах л бол доо.