Олон улсад бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ тодорхой хугацаанд эрхэлж байх суурь олсны дараагаар цаашид өргөжүүлэх, том компани болгох стартегийн зорилго нь хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах сонголт байдаг. Үүнийг бид олон компанийн жишээн дээрээс харж болно.
Хувьцаагаа гаргах нь бизнес эрхлэгчдэд урт хугацаатай, зардал багатайгаар хөрөнгө оруулалт босгох боломжийг олгодог хөрөнгө оруулалтын сонгодог арга хэрэгсэл юм.
IPO гаргах үйл ажиллагаа нь Монголын Хөрөнгийн Бирж дээр 2005 оноос хойш эхэлсэн байдаг.
IPO гаргасан компанийн талаарх мэдээллийг энд дарж харна уу.
ТАНД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА БОЛОН БОНД ГАРГАН ӨӨРИЙН БИЗНЕСТ НЭН ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХҮҮГҮЙ, УРТ ХУГАЦААТАЙГААР ТАТАХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА. ТА УГ БОЛОМЖИЙГ БИТГИЙ АЛД...
IPO гаргахын давуу тал
Зах зээл дээр өндөр үнэлэгддэг:
Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн үнэлгээ ХХК-иас илүү өндөр байдаг. Учир нь компанийн үйл ажиллагаа, санхүү, удирлагын мэдээлэл нь олон нийтэд ил тод байдаг учраас хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж, зах зээл өөрөө танай компанийн хувьцааны бодит үнэлгээг тогтоодог.
Хугацаагүй, зардал хэмнэх:
Хувьцаа худалдан авсан хөрөнгө оруулагч зээлдэгч бус, хувьцаа эзэмшигч болдог учраас компаниас хүүгийн төлбөр нэхэхгүй, эргэн төлөх хугацаа байдаггүй.
Компанийг илүү хүчирхэг болгодог:
Хувьцаа эзэмшигч бүр хамтран компанийг илүү өргөжүүлэн томруулахаар ажиллах болно.
Дахин санхүүжилт татах:
Хувьцаат компани дахин хэдэн ч удаа нэмэлт хувьцааг зах зээл дээр гаргаж хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаж болно.
Компанийн сайн засаглал, сайн имиж бий болно:
Нэг, хоёр хүний эзэмшлийн бус хэдэн зуун хүн компанийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн чухал шийдвэрүүдийг хамтаар гаргадаг. Сайн засаглал нь хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татдаг.
Компанийн менежмент сайжрана:
Компанийн хувьцаа эзэмшлээр дамжин менежментэд гадаад, дотоодын чадварлаг экспертүүд орж ирэх боломжийг бүрдүүлнэ.