Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Энэтхэг Монголын коксжих нүүрсийг сонирхож байна

Энэтхэг Монголын коксжих нүүрсийг Оросын нутгаар дамжуулан импортлох боломжийг судалж байгаа. Ер нь яагаад Монголоос авах шаардлага үүсэв? Юу болох гээд байна вэ?

💥 Тэдний хэрэгцээ: Ган

Энэтхэг 2023-2024 оны хугацаанд 58.1 сая тн коксжих нүүрс импортолсон бөгөөд үүнийгээ гангийн үйлдвэрлэлд ашиглаж буй. Тэд нийт кокжих нүүрсний хэрэгцээнийхээ тал буюу 50.9%-ийг дан ганц Австралиас, эрчим хүчний нүүрснийхээ 56.1%-ийг Индонезиос хангаж байна. Тэгэхээр Энэтхэгийн хүсэл нь коксжих нүүрсний нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх. Нэмээд, тээврийн зардал, импортын тасалдлын эрсдэлээ ч багасгах санаа бий.

💭 Юу хийх гээд байна? Энэтхэгийн дэлхийд тэргүүлдэг гангийн үйлдвэр нь дэд бүтцийн хөгжил, авто үйлдвэрлэл, барилгын салбарт өргөн хэрэглэгддэг ган бүтээгдэхүүнийг экспортолж байгаа. Гангийн эрэлт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь тус улсыг коксжих нүүрсний импортдоо анхаарахад хүргэж байна. 

🤔 Яагаад Монгол гэж? 

Энэтхэгийн Монгол коксжих нүүрсийг сонирхож байгаа шалтгаан нь харьцангуй хямд өртөг болон чанар. Гэвч тээвэрлэлт гол асуудал болох тул Оросоор дамжуулах нь оновчтой гэж үзжээ. Тодруулбал, Оросын төмөр замын сүлжээг ашиглан Буриад болон Приморийн дамжлагаар тээвэрлэх нь хамгийн боломжит хувилбар аж. 

Эцэст нь… Ямартай ч энэ асуудал хурцаар яригдаж эхэлбэл Орос, Монгол, Энэтхэгийн хамтын хөрөнгө оруулалт, логистикийн зохицуулалт хийгдэж Энэтхэгийн зүүн нутгийн үйлдвэрүүдэд Монголоос коксжих нүүрс хүргэгдэнэ. Нэг талаараа бидний Хятадаас хамаарах хамаарал буурах ч ажил хэрэг болох уу, үгүй юу гэдэг л байна даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ