2025 онтой учран золготол 2 хүрэхгүй л сар үлдэх шив. Энэ 2 сарын хугацаанд дэлхий дахинаа анхаарч байх улс төр, эдийн засаг, зах зээлийн эвэнт, арга хэмжээг багцлан хүргэж байна. Хэрэгтэйг нь тэмдэглээд авахад гэмгүй биз ээ.
👔 Улс төр - Сонгууль
Маргааш Америкийн 47 дахь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус үеэр 150 сая гаруй америкчууд ирэх 4 жилд улс орноо хэнээр чиглүүлэн, залуурдах сонголтоо хийх бол үүний дараа 12-р сард 50 мужийг төлөөлөх нийт 538 сонгогчоос бүрдсэн “Сонгуулийн коллеж”-ийн санал хураалтаар эцсийн ялагч тодордог билээ. Санаж байгаа бол 2016 оны сонгуульд Хилари Клинтон Дональд Трампаас илүү санал авсан ч “Сонгуулийн коллеж”-ийн саналд 218:279-н харьцаатайгаар ялагдал хүлээж байсан харамсалтай түүхтэй.
🥊 Эн тэнцүү үзэлцэх нь дээ: Сонгуулийн өмнө болж буй урьдчилсан санал асуулгуудаас харвал, Forbes-н санал хураалтад л гэхэд Камала Харрис 49%, Дональд Трамп 48%-ийн саналыг аваад
☁️🌡️ 11-р сарын бэлгэдэл болсон ОУ-ын хурал бол яахын аргагүй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын дээд хэмжээ уулзалт болох COP29. Энэ удаад тус уулзалтын зохион байгуулагч улсаар Азербайжан ажиллаж
🧮 Эдийн засаг - Бодлогын хүүгийн шийдвэр
Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд нар мандах уу, аянга цахилах уу гэдгийг Америкийн бодлогын хорооны уулзалт тодорхойлж байдаг. Тэгвэл энэ онд бодлогын хороо 2 ч удаа хуралдахаар байгаа бөгөөд хамгийн ойр нь энэ Лхагва гарагт болно. Өнгөрсөн 9-р сард тэд цар тахлаас хойш анх удаа бодлогын хүүг 50 нэгж хувиар бууруулж 4.75%-5% болгоод буй. Гэхдээ энэ удаад бодлогын хүүг хэвээр үлдээх болов уу, ахин бууруулах болов уу?
😨 Хэрүүл болох вий: Харин 11 сарын 26-нд ОПЕК+ орнуудын уулзалт болох гэж байгаа. Саудын Араб нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тул тус хурлаас гарах шийдвэр нэлээн анхаарал татаж байна даа.
🏎️⚽ Багахан зугаа
Бөөн улс төр, эдийн засаг ярьж толгойг тань өвтгөсөн гэмээ цайруулж спорт, энтертайнмент мэдээ ч сонордуулъя. Энэ оны Formula 1-н улирлын финалын уралдаан 12 сарын 6-нд Абу Даби хотод болно. Цаашлаад, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 12-нд Саудын Арабт анх удаа зохион байгуулагдах гэж байгаа шүү. 12-р сар авто уралдаан болон хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд зугаатай л өнгөрөх юм байна даа.
Харин Монголын тухайд 2025 оны төсвийг батлах нь л юу юунаас илүү анхаарах үйл явдал юм шүү. Цаана чинь монголын түүхэн дэх анхны 126 гишүүн түүхэн дээд буюу ₮35.6 их наядын зардалтай төсвийг батлах эсэхийг хэлэлцэж байна. Социалист улсын УИХ-ын гишүүд юм уу гэж андуурахаар халамжийн олон төсөв яамдууд их, багаар оруулж ирсэн байна. Анхаарна биз ээ.