Казакстаны түүхэн дэх 2 дахь Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев өнөөдөр Монголд айлчилж байна.
📑 Харилцааг хүүрнэе
К.К.Токаев 2006 онд Гадаад хэргийн сайд байхдаа Монголд айлчилж байсан бол 14 жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшний айлчлал хийж байна. Харин нэгэн цагт Казакстаны мөнхийг удирдагч гэгдэх Н.Назарбаев Монголд 3 ч удаа айлчилж байсан билээ. Ингэснээр Казакстаны талаас 12 жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд айлчилж буй. Энэ хугацаан дахь 2 орны харилцаа хэр байсныг харвал,
🎚️ Харилцааны түвшин: Тус улстай бид дипломат харилцаа тогтоогоод 32 жил болж буй. Энэ хугацаанд 2 орны харилцаа өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд хөгжиж ирсэн.
💸 Төв Азийн түншлэл: Казакстан, Монголын бизнесийн түншлэл сүүлийн 1 жилд л эрчтэй яригдах болсон. Энэ нь Монгол шиг жижиг улсуудын технологийнхон Төв Азиар дамжуулан барууны зах зээлд танигдах гарах, гүүр болж буйтай холбоотой. Товчхондоо бол Монголын технологийн компаниуд Цахиурын хөндийд Төв Азийн гэгдэх тодотголтойгоор хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татах боломжийг эрэлхийлж байгаа.
📈 Токаев Казакстаныг хэрхэн өөрчилж байна?
2019 онд Казакстанд томоохон бослого болж Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев суудлаасаа буун, ЗГ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Тухайн үед Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, одоогийн Ерөнхийлөгчийг залгамжлагчаар сонгож байсан юм.
🌈 Солонгорол: Нурсултан Назарбаевын үед Казакстаны эдийн засаг газрын тосноос ихээхэн хамааралтай буюу бараг л ганц тулгуурт байв. Харин К.Токаев эдийн засгаа солонгоруулж Kazakh Invest гэхчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж хичээж байгаа.
🥲 Биднээс дутахгүй: К.Токаев төрийн тэргүүн болонгуутаа хамгийн түрүүнд Орост айлчилж, В.Путинд Орос бол Казакстаны стратегийн найдвартай түнш, хамаатан саднаас илүү ойрын хөрш улс хэмээн хэлж байсан түүхтэй. Гэсэн ч саяхан болсон БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтад очихоос татгалзсанаас нь харахад Монгол шиг Оросын нөлөөг тэнцвэржүүлэх гэж үзэж тардаг нь илт.
Эцэст нь… Түүний айлчлалаар 2 орон уламжлалт сэдэв болох эдийн засаг, аялал жуулчлал, тээвэр логистикийн салбарт хэрхэн хамтран ажиллах боломж байгааг хэлэлцэнэ. Хамгийн ихээр анхаарал татаж буй асуудал нь Казакстан болон Монголын хооронд баригдах 1,604 км автозамын ажил. Оросын шийдвэрээс ихээхэн хамаарах тус ажил урагшлах болов уу? Ер нь яагаад заавал Оросын газар нутгаар дамжих ёстой байсан юм бол доо?