АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монгол дахь Өмнөд Солонгосын алдарт франчайз бизнесүүд

Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн дажгүй үзүүлэлттэй яваа уул уурхайгаас бусад бизнесийг нэрлэ гэвэл ямар бизнес гэж бодож байна? Энэ удаад Өмнөд Солонгосын Монгол дахь франчайз бизнесүүдийг шинжье. 

👍 Давгүй

Сүүлийн жилүүдэд Солонгосын алдартай франчайз брэндүүд Монголд нэмэгдэх болсон. Энэ онд л гэхэд Өмнөд Солонгосын алдартай франчайзуудын нэг болох Mega Coffee Монголын зах зээлд орж ирээд буй. Нэмээд Америкаас угшилтай ч Өмнөд Солонгост алдаршсан Subway орж ирж 3 сарын дотор 2 дахь салбараа нээгээд байна. Харин өнгөрсөн жил түргэн хоолны франчайз болох Mom’s Touch Монголд салбараа нээж өдгөө 7 салбартай болжээ. Гэснээс тэд ирэх жил Монголд 20 салбар байгуулж KFC-г давах амбицтай ажиллаж байгаа гэнэ

🍗🍕 Сонирхолтой нь Mom’s Touch-н эхний 4 салбарынх нь сарын борлуулалт Өмнөд Солонгос дахь салбаруудаас хамаагүй өндөр байсан тул Монгол дахь зах зээлийн орон зайгаа улам тэлэх хүсэлтэй байгаа аж. 

🍰 Цаашлаад, Монголчуудын дурладаг амттаны брэнд болсон Tous les Jours-н өнгөрсөн 9 сарын орлого өмнөх оныхоосоо 20% өссөн сурагтай. Тэд Монголын зах зээлд 8 жилийн өмнө орж ирж байсан бөгөөд өдгөө 19 салбартай болжээ.  

🦋 Франчайз бизнесийн нөлөө

Аливаа улсад дэлхийн алдартай брэндүүд салбар дэлгүүрээ нээх, франчайзаа нэвтрүүлэхэд тухайн улсын эдийн засагт шинэ ажлын байр бий болгохоос эхлээд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийдэг тул хөөрхөн дэм болчихдог. Түүнчлэн тогтсон бизнесийн нөү-хау дээр үндэслэн хийгдэж буй бизнес тул франчайз эрхийг нь худалдан авлаа гэхэд дотоодын бизнес эрхлэгчид дэлхийн жишигт нийцсэн стандартыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх гэхчлэн олон талаараа тухайн орны эдийн засагт дэм болдог доо. 

Эцэст нь… Америкийн Монголд хийсэн хөрөнгө оруулалтын эрсдэлийн тайланд Монголыг хөрөнгө оруулж болохуйц улс гэж дүгнэсэн байдаг. Үүнд гадаадын франчайз бизнесүүд манай улсад давгүй үзүүлэлттэй ажиллаж байгаа нь ихээхэн нөлөөлж буй. Улс төрийн оролцоо багатай л бол уг нь Монголын зах зээл шинэ зүйлсэд нээлттэй гэдгийг эдгээр франчайзуудын үзүүлэлт харуулж байх шиг…

ШУУД ДАМЖУУЛАЛТ