АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
2024 оны хамгийн өндөр борлуулалттай ТОП-10 автомашин

 

За, юу юугүй л 2024 он дууслаа шүү. Энэ оны хамгийн эрэлттэй, өндөр борлуулалттай байсан автомашинуудыг сонирхоцгоох уу? Автомашины хорхойтой хүмүүс нэг сайхан тухлаад суучих. 

👑 Toyato: 10 гаруй жил эзэгнэлээ

Автомашины брэндүүдийн нийт борлуулалтыг харах юм бол III улирал хүртэл Toyato-н нийт борлуулалт 8.4% өсөж 9.1 саяд хүрээд буй. Тэд сүүлийн 10 гаруй жил тэргүүлэгчийн байраа хадгалж байгаа. Харин Volkswagen (VOW3.DE)-н борлуулалт 2.8% буурч 6.2 саяд хүрсэн хэдий ч жагсаалтын 2-рт эрэмбэлэгдэж байна. Автомашин үйлдвэрлэгчдийн хамгийн халуухан загваруудыг өнгөрсөн жилтэй харьцуулахад, 

😲 Онцлох загварууд: Өнгөрсөн ондTesla (TSLA)-н Model Y өнгөрсөн оны хамгийн эрэлттэй загвар байсан бол энэ жил Toyato-н RAV4 байр ахиж дэлхийн хамгийн эрэлттэй загвар болов. Хэдий RAV4 тус жагсаалтыг тэргүүлэх болсон ч том зургаараа Toyato-н Camry, Corolla загварууд нь ТОП-10-н жагсаалтаас хасагдаад буй.  

Шинэчлэгдэв: Тус орон зайг энэ онд BYD (1211.HK), Kia (KIA) нар эзлэх болсон. Тодруулбал, 2023 онд BYD-н жилийн борлуулалт 3 саяд хүрснээр анх удаа ТОП-20-н нэг болж байсан бол одоо бүр дээрээсээ 4-р байранд эрэмбэлэгдэх болжээ. 

Харин Америкийн зах зээлд Ford (F)-н F-Series хамгийн өндөр борлуулалттай байгаа бөгөөд тэд 42 жилийн турш тус зах зээлд давамгайлж буй. Удаалан Chevrolet-н Silverado, Toyato-н RAV4, Tesla-н Model Y тус тус жагсаж байна. Үүнээс Америкчууд Европ, Ази гэхээсээ илүүтэй дотоодын автомашинуудыг илүүд үздэг нь харагдах мэт. 

👶 Оны онцлох шинэ загвар 

Үргэлжлүүлээд энэ онд Ford Mustang-н 7 дахь үе болон Ranger загваруудаа шинэчлэн гаргасан бол Lexus 14 жилийн дараа бартаат замд зориулагдсан загвар болох Lexus GX 550 загвараа мөн шинэчлэн гаргаад буй. Харин Honda хамгийн анхны цахилгаан автомашин болох Honda Prologue-г, Lexus шинэ хайбрид TX 500h автомашинуудаа зах зээлд шинээр гаргасан байдаг. 

Зиа, энэ хүрээнд автомашины энэ оны сонин сайхныг хүргэж дууслаа. Удахгүй өөр нэг сонирхолтой салбарын мэдээллийг хуваалцъя. Хүлээж байгаарай.

ШУУД ДАМЖУУЛАЛТ