Манай хөрөнгийн зах зээл дээр маш сонирхолтой, өгөөжтэй, хэрэгцээтэй бүтээгдэхүүн мэндлэх гэж байна. Энэ бол ТЖТБ ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн МХБ (MSE) дээр нээлттэй арилжаалах $-ын Ногоон Бонд.
😱 Хэн гаргах вэ?
ТЖТБ ХХК нь 2018 онд байгуулагдсан бөгөөд байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгоор ус, ундаа, жүүсний хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг санаачлан 2021 онд Монголд анхдагч "TML Plastic" үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
♻️ 3.3 мянган тн хуванцар: TML ХХК нь жилд 27,000 тн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай ба 2023 онд 3.3 мянган тн орчим хуванцар сав цуглуулж, боловсруулан экспортод гаргасан аж. Одоогоор тэд түүхий эдийн 1,500 гаруй ханган нийлүүлэгчтэйгээр, 3,000 гаруй шууд бус хөдөлмөрийг дэмжин ажиллаж буй.
💪 Хүчин чадал: Уг үйлдвэр нь жилд 27 мянган тн ус, ундаа, жүүсний хуванцар хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад Монголын 1 жилийн бүх хуванцар хаягдлыг дахин боловсруулах боломжтой.
❓ Ямар бонд гэнэ ээ?
ТЖТБ ХХК-ийн гаргаж байгаа бондын гол онцлог нь, ESG-н үзүүлэлтэд тулгуурлан үнэлгээ, судалгаа хийдэг Sustainable Fitch байгууллагаас “Excellent” буюу “Онц” үнэлгээг авсан Монголын анхны ногоон бонд болоод байна. Энэ нь уг бондыг байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтийн хувьд маш өндөр стандартыг хангаж байгааг илэрхийлж буй.
💸 $-ын бонд: Дараагийн онцлог нь уг 3 жилийн хугацаатай бонд нь USD буюу $-оор арилжаалагдах бөгөөд нэрлэсэн үнэ нь $100 байх юм. Нэмээд бондын барьцаа хөрөнгө нь бондын үнийн дүнгээс 2.1 дахин аж. Бондод хөрөнгө оруулбал хүүгийн орлогын татвар нь 10% биш 5% гэдгийг ч санах хэрэгтэй.
Хүү ☝️ : Цаашлаад, ТЖТБ ХХК-ийн бонд жилийн 10%-ийн хүүтэй байгаа нь ТОП-5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 7.3 нэгж хувиар өндөр байгаа юм. Түүнчлэн бондын хүү нь хагас жил тутамд төлөгдөх бөгөөд хүүгээр дахин хөрөнгө оруулалт хийж бодит өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой боломжтой болж байна.
💭 Юу хийх вэ? Бондын хөтөлбөрийн хүрээнд нийт $15 саяыг олон нийтээс татан төвлөрүүлж тоног төхөөрөмжийн төлбөр гүйцэтгэх, хуванцар хог хаягдлыг цуглуулах дэд бүтцийг хөгжүүлэх, түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор ашиглах аж.
Эцэст нь… Энэхүү бонд нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж тогтвортой хөгжлийг дэмжиж байгаагаас гадна $-оор арилжаалагдана гэдэг утгаараа гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах боломжтой болж байна. Бондын андеррайтераар Ти Ди Би Секьюритис ҮЦК ажиллаж байгаа бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа 10 сарын 25-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Сайн судалж шийдвэрээ гаргаарай, хөрөнгө оруулагчид аа! Мөн ЭНД дарж мэдээлэл авах боломжтой юм байна шүү.