АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
₮830 тэрбумын өртөгтэй үндэсний хиймэл дагуул

 

Үндэсний хиймэл дагуултай болох асуудал УИХ-аар хэлэлцэгдэхээсээ ч өмнө өртөг өндөр, дэлхийд байхгүй технологи амлалаа гэхчлэн олон шүүмжлэлд өртөж байна. 

Ийм учиртай юм: Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болох асуудлыг олон жил ярьж ирсэн бөгөөд өнгөрсөн жил Францын Thales Alenia болон SpaceX-тэй хамтран 2027 онд үндэсний хиймэл дагуулыг хөөргөх гурвалсан хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцож байв.

🐥 ➡️ 🐔 Юунд хүрэх гээд байгаа билээ? 

Үндсэндээ тус хиймэл дагуул нь 250 мянга гаруй малчин өрхийг интернэтийн үйлчилгээгээр хангах харилцаа холбооны зориулалттай хиймэл дагуул. Үүнийгээ ЗГ ₮830 тэрбумаар буюу 15%-ийг нь төсвөөс, 85%-ийг зээл авч хийнэ. Хиймэл дагуулын удирдлагын үндсэн болон нөөц төв Улаанбаатар, Дархан хотод байрлах бөгөөд 4 байршилд газрын станц байгуулах аж.

🤜🤛 Нэг танхимд дахь 2 гишүүний маргаан: Тус асуудлыг байнгын хорооны хурлаар хэлэлцэж байх үед ONDO Space ХХК-ийн Үүсгэн байгуулагч Ч.Анар хиймэл дагуулын төсвийг 6 дахин бага буюу ₮120-₮140 тэрбумд багтах боломжтой талаар мэдэгдсэн. Цаашлаад, хэрэглээний хувьд ЗГ-ын хүсэж байгаа харилцаа холбоо, цаг агаар, гамшгийг хянах хиймэл дагуул дэлхийд байхгүй талаар ч дурдсан юм.  

🤔 Зөвтгөл үү, бодит байдал уу? Харилцаа холбооны уламжлалт шийдэл болох шилэн кабелиар Монгол Улсыг бүрэн бүрэхэд ₮29 их наяд шаардлагатай. Харин үүнийг ₮830 тэрбумаар шийдэх боломж байна гэх зөвтгөл гэх үү, бодит байдал гэх үү тооцооллыг ярьж байгаа. 

Монголд нэг хиймэл дагуул хангалттай юу?

Сурсан зангаараа ChatGPT-с Монгол 1 хиймэл дагуулаар эрх баригчдын яриад байгаа харилцаа, холбооны асуудлыг шийдэж чадах эсэх талаар асуухад, 

🌌 Чингис хиймэл дагуул нь тойрог замын хамгийн өндөрт (GEO) 35,000 км байрших тул Монголыг бүхэлд нь хамрах боломжтой бөгөөд харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн үндсэн үйлчилгээнд бол хангалттай. 

🧑‍🤝‍🧑 Гэхдээ Монгол интернэтийн найдвартай холболт, ялангуяа өндөр хурдны интернэтийг орон даяар хүртээмжтэй болгохоор зорьж байгаа бол LEO хиймэл дагуулууд эсвэл Starlink, OneWeb шиг олон улсын хиймэл дагуулын операторуудтай хамтран ажиллах хэрэгтэй болж магадгүй. 

Эцэст нь… Сансрын уудам бол геополитик, аюулгүй байдлын онцгой бүс. Даяаршиж буй энэ зуунд тусгаар улс аюулгүй байдлаа бодоод өөрсдийн гэсэн хиймэл дагуултай болох нь зүйн хэрэг. Гэхдээ ганцхан хиймэл дагуулыг ийм өндөр өртгөөр хийлээ гээд өнөөх нь эвдрэл, гэмтэл, саатал гарлаа гэхэд яах юм бол доо? 🙊

ШУУД ДАМЖУУЛАЛТ