АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Нобелийн 7 хоног эхэллээ

 

 

🤵🏻‍♀️18 дахь эмэгтэй

Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлснээс хойш нийт 626 удаа, 1,009 хүнд олгож байсан ч тэдний 15% хүрэхгүй нь буюу ердөө 17 эмэгтэй уг шагналыг хүртэж байв. Харин энэ удаад 53 настай Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган Утга зохиолын Нобелийн шагналыг хүртсэнээр Нобелийн шагналт эмэгтэйчүүдийн тоо нэгээр нэмэгдэж 18 болоод байна. Түүний хувьд Нобелийн шагнал авсан цөөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг болсон төдийгүй Өмнөд Солонгосын анхны Нобелийн шагналтан болж байна.

🎊 Сонирхуулахад, Нобелийн шагнал хүртсэн эрхмүүдэд медаль, батламжийн хамтаар $1 саяыг олгодог аж. Харин шагнал гардуулах ёслолыг жил бүрийн 12 сарын 10 буюу Альфред Нобелийн таалал төгссөн өдөр түүний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэн олгодог уламжлалтай. 

😎 3+3

Анхны Нобелийн шагналыг Физик, Хими, Сэтгэл зүй болон Анагаах ухаан, утга зохиолын салбарын эрдэмтдэд гардуулж байсан бол өдгөө энх тайван, утга зохиол, эдийн засаг тэргүүтэй 6 гол ангилалд Нобелийн шагналтнуудыг тодруулах  болсон. Энэ оны тухайд Физикийн Нобелийн шагналд Жон Ж.Хопфилд, Жеффри Э.Хинтон нарын хамтарсан хиймэл оюун ухаан (AI)-ы бүтээл тодорсон бол…

🧪 Химийн Нобелийн шагналыг - Америк болон Их Британийн эрдэмтэд болох Дэвид Бейкер,  Демис Хассабис нарт шинэ уураг олж нээсэн болон уургийн нарийн төвөгтэй бүтцийг урьдчилан таамаглах хиймэл оюуны загвар бүтээснийх нь төлөө, 

🕊️ Энх тайвны Нобелийн шагналыг - Японы Нихон Хиданкио байгууллагад Хирошима болон Нагасаки хотуудад хаягдсан атомын бөмбөгдөлтийн үеэр цөмийн зэвсгийн эсрэг идэвх зүтгэл гаргасныхаа төлөө,

💉 Анагаах ухааны Нобелийн шагналыг - Америкийн эрдэмтэд болох Виктор Амброс, Гари Рувкун нарын микроРНХ-ийн нээлт ба транскрипцийн дараах гений зохицуулалтад үзүүлж буй үүргийг тодорхойлсон нээлт тус тус Нобелийн шагнал хүртээд буй.  

Эцэст нь… Нобелийн түүхэнд Америкаас 413, Их Британиас 138, Германаас 115, Францаас 76, Шведээс 34 шагналтан мэндэлж байсан. Энэ удаад Америк, Их Британи гээд өнөө л улсуудаас дийлэнх шагналыг авсан ч Өмнөд Солонгосоос Нобелийн шагналт эмэгтэй тодорсон нь онцлог байлаа. Гэснээс таныг уг нийтлэлийг уншиж байх үед Эдийн засгийн Нобелийн шагналтан хэдийнээ тодорсон байх тул ЭНД дарж танилцаарай. 


 

ШУУД ДАМЖУУЛАЛТ