Орон нутаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын сонгууль маргааш болно. Гэсэн хэдий ч хамгийн том асуудал нь үе, үеийн ИТХ-ын сонгуулийн ирц чүү ай 50%-ийн босгыг давдаг хэдий ч 60% дээр л бүдэрчхээд байдаг.
☺️ Товчхон: Энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгууль нийт 2,393 тойрогт 8,031 мандатын төлөө 17 мянга гаруй хүн өрсөлдөнө. Үүнээс НИТХ-д 45 мандат ногдож байгаа бөгөөд гол 3 намаас нийт 133 нэр дэвшигч өрсөлдөж буй.
🥲 Бодит байдал
Орон нутгийн сонгуульд ирцийн босго тавьдаггүй буюу сонгогчдын ирц хэдэн хувьд хүрснээс үл хамааран сонгуулийн үр дүнг хүчин төгөлдөрт тооцдог. Хуулийн хатуу зохицуулалт байдаггүйтэй холбоотойгоор ИТХ-ын сонгуулийн ирц маш муу. Тодруулбал, ИТХ-ын 2009 оны ээлжит сонгуулийн ирц 59%, 2012 онд 53%, 2016 онд 60%, 2020 онд 56%-д хүрч байв.
😅 Хуйвалдааны онол: УИХ-ын сонгуулийн үеэр ирц муу байгаа аймаг, сумуудад санал өгөөгүй иргэдийг хөхөөрөө даллан ирүүлж сонгуулийг нь өгүүлдэг тохиолдол бишгүй их. Хэрэв УИХ-ын сонгуулийн ирц 50%+ болж байж л хүчин төгөлдөр болох тул намууд ийм мэрийлт гаргадаг гэлтэй.
😐 Өөр нэг шалтгаан: ИТХ-ын ирц бага байдаг өөр нэгэн шалтгаан нь орон нутгийн харьяалалтай залуусын асуудал. Монгол Улсын иргэн хэдий ч заавал унасан газраа бүртгэлтэй биш л бол сонгууль өгөх боломжгүй нь аль ч шатны сонгуулийн ирцэд ихээхэн нөлөөлдөг.
🤌 Судалгаатай сонгоно шүү!
Юутай ч 2024 оны орон нутаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өглөөний 7:00 цагт эхэлж оройны 20:00 цагт дуусна. Тойрогтоо нэр дэвшиж буй хүмүүсийг бүрэн судалж амжаагүй бол ЭНД-ээс хараарай. УИХ-ын сүүлийн 4 жилийн сонгуулийн ирц 72.7% орчим байсан бол орон нутгийнх ердөө 57%. Товчоор бол УИХ-ын сонгуулийн ирц 80%-ийн босгон дээр, орон нутгийнх 60% дээр бүдэрсээр.
Эцэст нь… ИТХ-ын сонгууль та, бидний өдөр тутамд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх хүмүүсийг сонгох сонгууль учраас маш чухал сонгууль гэдгийг хэлүүлэлт үгүй мэдэх биз ээ. Өмнөх ИТХ-ын сонгуулийн ирц сул байсантай холбоотойгоор зарим сумуудад 10,20 хүний саналаар сонгогдсон тохиолдол нэлээн их. Тиймээс юуны тулд сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байгаа билээ. Саналаа идэвхтэй өгдөг юм шүү.