Монголд анх удаа хиймэл оюун ухаант (AI) виртуал ажилтны үйлчилгээг нэвтэрснийг мэдсэн үү? Энэ бол Чимэгэ Системс ХХК-ийн хөгжүүлсэн iVA AI виртуал ажилтан.
🧏 Таныг виртуал ажилтан сонсож байна!
Компани тус виртуал ажилтан болоод түүний ажиллах ажлын талбарыг 2 жилийн хугацаанд хөгжүүлж, зах зээлд гаргасан бөгөөд Эгүнэгийн AI загвар болон харилцан ярианы нюансад анализ хийх чадвар, Чимэгэ Системс ХХК-ийн текстээс яриа, ярианаас текст (TTS, STT) рүү хөрвүүлэх дуу хоолойн технологи, Болорсофт ХХК-ийн хэл шинжлэл, алдаа шалгах технологиудыг нэгтгэснээр iVA мэндэлсэн түүхтэй.
🤷♀️ iVA юу чадах вэ?
Тус AI виртуал ажилтан нь дата мэдээлэл, харилцааны түүхүүдээс тасралтгүй суралцаж, хэрэглэгчийн кирилл болон латин бичвэрийн аль алийг нь ойлгон яг л хүн шиг харилцах чадвартай. Аан бас англи, монгол хэлээр чөлөөтэй харилцдаг гэж байгаа.
🥷 Хил хязгааргүй: Мөн iVA Facebook Messenger, Viber, имэйл, вэбсайт зэрэг олон төрлийн сошиал сувгуудаар мэдээлэл өгөх бөгөөд хандалтыг нь нэг платформоос хянаж болох аж.
🙂↔️ Ядрахгүй, өлсөхгүй, гомдоллохгүй
Дэлхий даяарх үйлчилгээний байгууллагад хандаж буй харилцагчдын нийт хандалтын 45%-ийг лавлагаа, мэдээлэл, 20%-ийг тусламж, 15%-ийг санал гомдол эзэлдэг гэнэ. Тиймээс ч өдөр тутамд давтамжтай ирэх хэрэглэгчийн асуултад iVA шиг AI виртуал ажилтныг ажиллуулах нь цалин хөлс, хүн сургахаас эхлээд олон асуудлыг үр дүнтэй шийдэж буй. Түүнчлэн гагцхүү харилцагчийн үйлчилгээ сайн байснаар компани жилийн орлогоо 4%-8% ч өсгөх боломжтой байдаг аж.
🤵💼 Тэд айсуй: Ганц виртуал ажилтнаас гадна компаниудын гүйцэтгэх удирдлагаар AI ажиллуулж буй туршилтууд ч олшрох болсон. Ажлын ачааллаас болж ядрахгүй, 24/7 ажлаа хийж, оновчтой шийдвэр гаргах, цалин хөлсний зардлыг ч хэмнэж байхад хэн AI захирлуудыг хүсэхгүй байх билээ.
Эцэст нь… Чимэгэ Системс ХХК-ийн iVA нь Монголд төдийгүй Азидаа анхдагч болж буй виртуал ажилтан, ажлын талбар, хүн хоорондын харилцааг зохицуулсан цогц шийдэл аж. Мөн удахгүй iVA байгууллагын ажилтанд шуурхай, үнэн зөв мэдээлэл өгч одоогийн AI-тай нь нягт хамтран ажиллах боломжтой шинэ үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа. Цаашид өөр ямар сонирхолтой шийдлийг танилцуулах бол? Хүлээж байя даа. 🔥🔥🔥