Өнгөрсөн 7 хоногт манай ТОП ААН-үүд цуглаж тогтвортой хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл ТОП-100 ААН тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
💪 Том орон зай, том нөлөө
Монгол Улс Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилтийг хэмждэг Тогтвортой хөгжлийн зорилгын индексийн үзүүлэлтээр 66.31 оноо авч 167 улсаас 99-т жагсаж буй. Энэ үзүүлэлтийг сайжруулахад ТОП-100 ААН-ийн хувь нэмэр маш чухал.
♻️ Өөрчлөлт: ДНБ-ий 73%, нийт татварын 28%-ийг тус тус бүрдүүлдэг ТОП-100 ААН-үүд тогтвортой хөгжилд анхаарвал нийгмийн хариуцлагын төслүүд урагшлах, эрчим хүчний бодит хэмнэлт хийгдэх, нийгмийн хөгжил хурдсах зэрэг маш том өөрчлөлтүүд гарах боломжтой.
🌲 Ногоон руу: Ялангуяа ТОП-100 ААН-ийн дийлэнхийг бүрдүүлж буй үйлдвэрлэл, уул уурхайн салбар хамгийн ихээр хүлэмжийн хий (CO2) ялгаруулж байгаа. Эдгээр компаниуд эрчим хүчний хэмнэлттэй технологид шилжин CO2-г бууруулах боломжтой. 2030 он гэхэд CO2 ялгарлаа 75%-иар бууруулна гэхчлэн хэмжигдэхүйц зорилттой ажиллавал их өөрчлөлт гарна даа.
🅰️ Үлгэр жишээ: ХААН
ТОП-100 ААН-ээс тогтвортой хөгжилд, анхаарал хандуулж, хувь нэмэр оруулж байгаа хэд хэдэн компани бий. Эдгээрийг ХААН Банк (KHAN) манлайлж байна. Тодруулбал, тус банк Тогтвортой хөгжлийн бодлогоо баримтлан цусны даралт ихсэлтийн эсрэг болон хавдрын эсрэг үндэсний аяныг өрнүүлэхээс гадна оюутан залуусыг дэмжих ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр, Rise шинэ оюутны хөтөлбөр зэргийг тогтмол зарладаг. Тэдний бас нэг том хувь нэмэр бол ногоон зээл.
🤑 Их наядын зорилт: ХААН Банк энэ оны эхний хагаст ₮590 тэрбумын ногоон зээл олгосон нийт банкны салбар дахь ногоон зээлийн 55%-ийг эзэлж буй. Түүнчлэн тэд 2025 он гэхэд ногоон зээл олголтоо ₮1.2 их наядад хүргэхээр зорьж буй. Тэгэхээр тус банк тогтвортой хөгжилд санаачилга болон бүтээгдэхүүн үйлчилгээгээр хувь нэмэр оруулж байгаа хэрэг.
Эцэст нь… Монголд тогтвортой хөгжилд анхаардаг үлгэр жишээ ААН-үүд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Цаашдаа бүгд л энэ зүг рүү анхаардаг болмоор байна даа.