Сүүлийн үед ямар төрлийн хувьцаа сонирхож байна даа? Монгол дундаа МХБ (MSE)-ийн I ангиллын хувьцааны арилжаа л хамгийн идэвхтэй байна даа. Арилжааны хов базъя.
💨 I рүү шуурах шуурга
Одоогоор МХБ-д бүртгэлтэй 172 компани байгаа. Үүний 3 нь 100% төрийн өмчит, 11 нь төрийн оролцоотой, 158 нь хувийн өмчит компаниуд. Гэхдээ өнгөрсөн сард л гэхэд нийт бүртгэлтэй үнэт цаасны 67.4% нь л ямар нэгэн байдлаар арилжигдсан байгаа юм. Энэ дундаа МХБ-ийн I ангиллын компаниудын хувьцааны арилжаа нийт арилжааны үнийн дүнгийн дийлэнхийг бүрдүүлж байна.
📄 Жишээ нь, Баасан гаргийн хувьцааны нийт арилжааны 86.4%-ийг I ангиллын хувьцааны арилжаа бүрдүүлсэн байгаа юм. Харин II ангиллын хувьцаанаас хэд хэд нь хааяа идэвхтэй арилжаалагддаг. Өнгөрөн Пүрэв гарагт л гэхэд Сэндли ББСБ ХК (SEND)-ийн 8%-ийн хувьцаа ₮3.73 тэрбумаар арилжигдсан байна.
🌟 Хамгийн халуухан ХК?
Цаашлаад, манай жижиг хувьцаа эзэмшигч буюу аливаа нээлттэй компанийн 5%-иас доош хувь эзэмшигчдийн тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 78.3% өсөж 596.4 мянгад хүрээд буй.
📈 Төвлөрөл: Жижиг хөрөнгө оруулагчид МХБ-ийн I ангиллын хувьцаа буюу АПУ (APU), ХААН Банк (KHAN), Говь (COV) руу хошуурч буй. Харин II болон III ангиллын хувьцааны жижиг хөрөнгө оруулагчид харьцангуй бага байна.
⁉ Нэмэгдсэн, гэхдээ…
Банкны реформтой холбоотойгоор сүүлийн 2 жилийн хугацаанд манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ даруй 2 дахин нэмэгдсэн. Гэхдээ арилжааны идэвх, тэр дундаа хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа урагшгүй хэвээр. Энэ оны 9-р сард л гэхэд хувьцааны хоёрдогч зах зээлийн нийт арилжааны 18.6%-ийг л бүрдүүлсэн байна.
Эцэст нь… Манай хөрөнгө оруулагчид шинээр гарч байгаа IPO, ХБҮЦ-ыг харьцангуй анхаардаг болоод байгаа. Харин хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа нэг их сайн биш л байна. Нийт бүртгэлтэй үнэт цаасны 50%-60% нь л арилжааны хөдөлгөөнд бага сага орж байна шүү дээ. Одоо ХК-иуд нь жижиг хувьцаа эзэмшигчдээ анхаараад, хөрөнгө оруулагчид нь тухайн компанийнхаа мэдээллийг цаг алдалгүй авч үйлдэл хийдэг болмоор байна даа…