АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Эдийн засагт хахир өвөл ямар нөлөө үзүүлдэг вэ?

 

Энэ жил олон жилийн дунджаас хүйтэн өвөл болох төлөвтэй байна. Монголд бол түгжрэл, утаа гээд л олон асуудал өвлийг дагаад ирдэг. Харин дэлхий даяар өвлийн улирал улс, орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна?

💡 Хэт хүйтрэлт = 0 зогсолт

6 жилийн өмнө хүйтэн цаг агаараас болж Их Британийн эдийн засаг өдөрт 1 тэрбумын хохирол амсаж байсан түүхтэй. Тухайн үед 2010 оноос хойш үзэгдэж харагдаагүй шуурга тохиож, нислэгүүд цуцлагдаж хүмүүс гэртээ бүгэн кафе, ресторанууд эзгүйрч байсан буюу бараг л эдийн засгийн 0 зогсолт болж байв. Түүнчлэн 2012 онд Орост хэт хүйтэрч эрчим хүчний салбарын хямрал, хөлдөж, эвдэрсэн дамжуулах хоолойнуудыг засах ажлуудаас болж эдийн засаг нь $15 тэрбумын хохирол амсаж байжээ. 

😪 Давуу бас сул тал бий

Хэт хүйтэн өвөл эдийн засагт томоохон цоорхой үүсгэдэг ч өвлийн аялал жуулчлал өндөр хөгжсөн улсуудын хувьд өвөл шиг гоё улирал байхгүй. Санаж байгаа бол өнгөрсөн жил Хятадын Харбин хотод болсон 3 өдрийн өвлийн наадмаар 3 сая гаруй жуулчид ирж $826 саяын орлого олж байв. Илүү том зургаараа Норвеги, Швейцар, Австри гэхчлэн Скандинавын болон Баруун Европын орнууд өвөл хамгийн их жуулчин хүлээж авдаг билээ. 

😎 Хахир өвлийг халуун оронд: Харин нөгөө талд хүйтнээс зугтсан хүмүүс Зүүн Азийн улсууд руу нүүдлийн шувуу шиг л нүүдэллэдэг. Тус бүс нутагт өвөл төдийгүй ер нь л аялахад хямд төсөр байдаг нь хүйтэн өвлийг өнтэй давах гэсэн хүмүүсийг татах хөшүүрэг болдог аж. Сонирхуулахад, Зүүн Азид 11-р сараас 3-р  сард хур бороо төдийлөн ордоггүй учир аялахад хамгийн таатай сарууд ч байдаг гэнэ шүү

😖 Харин дэлхийн хамгийн хүйтэн хотод

Эрс тэс уур амьсгалтай Монголын өвөл эдийн засгийн алдагдлаас гадна алдагдсан боломжийн өртгөө тооцож үзвэл нэлээн нүсэр тоо гарч ирэх биз ээ. Утаа униар, түгжрэл гээд л хот даяараа өвлийн улиралд хэд хэдэн удаа 0 зогсолт хийдэг. Бусад орноос ялгаатай нь бид жинхэнэ утгаараа зам дээр 0 зогсолт хийж харуулдаг гэдгээрээ онцлог. 

Эцэст нь… Жил ирэх тусам л Монголын өвлийг давахад бэрх болж, монголчууд Тайланд, Вьетнам руу нүүдэллэж байна. Гэснээс Тайландын томоохон хотод 1 сар амьдрахад дунджаар $600-$900, 2-3 сар амьдрахад $1,200-$2,000 орчмыг зарцуулдаг аж. Яаж өвлөө давна даа…

ШУУД ДАМЖУУЛАЛТ