Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
ХХБ-ны уул уурхайн салбарт олгосон зээл нийт зээлийн 40%-ийг бүрдүүлж байна

 

“Mining Week & Mine Pro” 2024 арга хэмжээнд уул уурхайн томчуудаас гадна ОУ-ын байгууллага, банк санхүүгийн төлөөллүүд оролцож байна. Энэ дундаа Худалдаа Хөгжлийн Банк (TDB) уг арга хэмжээний Платинум спонсороор оролцож буй. Уул уурхай болон банкны салбарын хамтрал хэр өргөжиж байна вэ? 

💰 Банк: Санхүүжилтийг дэмжинэ

Банкны салбарынхны эдийн засагт нөлөө бүхий салбаруудыг дэмжсэн бизнесийн зээл олголт эрчимжиж буй. Улмаар уул уурхайн салбарт шинээр олгосон зээлийн хэмжээ энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 85.8% нэмэгдэж ₮942 тэрбумд хүрээд байна. Түүнчлэн энэ ₮942 тэрбумын зээлийн жигнэсэн дундаж хүү 16.15% байгаа нь ББЗЗ дээрх уул уурхайн компаниудын бондоос даруй 4 нэгж хувиар бага байгаа юм. 

📈 TDB-н хувь нэмэр: Банкны салбар дундаа ХХБ-ны уул уурхайн салбарт олгосон зээл нийт зээлийн 40%-ийг бүрдүүлж байгаа. Энэ ч утгаараа тус банкны уул уурхай, олборлолтын салбарт олгосон зээлийн хэмжээ ₮595 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн ХХБ ашигт малтмал, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор 2007 онд Уул уурхайн банкны газрыг байгуулж байсан түүхтэй. 

🎲 Happy zone-н хувьд

Том зургаараа уул уурхайн салбар болон банкны салбарын харилцаа сайжрах нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Нэмээд уул уурхайн салбар өсөхийн хэрээр түүнийг дагасан бизнес, үйлчилгээний салбарууд хөгжсөнөөр банкны зээлийн эрэлт болон эдийн засгийн урсгалд эерэг нөлөө үзүүлнэ.

Иймд уул уурхайн салбарын банкны санхүүжилтэд томоохон хувь нэмэр оруулагч ХХБ “Mining Week & Mine Pro” 2024 арга хэмжээнд Happy zone асраа засан санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулахын хажуугаар сонирхолтой хөтөлбөр гарган ажиллаж буй.

Эцэст нь… Энэ жилийн “Mining Week & Mine Pro” арга хэмжээ илүү өргөн цар хүрээтэй болсноор уул уурхайн салбарынхныг банк, санхүү болон бусад салбарынхантай ойртуулж буй бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй. Олон чухал илтгэл, хэлэлцүүлэг сонсохоос гадна Happy zone гэх мэт сонирхолтой хэсгүүдээр зочлоорой. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ