АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Уул уурхайн салбарын чанаргүй зээл хамгийн өндөр байна

 

Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ буурч сүүлийн 10 жилийн доод хэмжээнд ирсэн ч одоог хүртэл шүдний өвчин хэвээр. Яагаад вэ гэхээр, 👇

Чимх тодорхойлолт: ОУ-ын санхүүгийн стандартын дагуу ихэвчлэн 90+ хоногийн хугацаанд төлөгдөөгүй зээлийг чанаргүй зээл (NPL) гэж үздэг. Чанаргүй зээлийн хувь ихсэх нь банкны активын чанарт сөргөөр нөлөөлж, ашигт ажиллагааг бууруулдаг. 

5.9% 🆚 17% & 10.8%

Банкны салбарын хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 5.9% байгаа ч салбараар нь харвал бизнесийн зээлийн чанаргүй зээлийн хэмжээ нэлээд өндөр буюу 10.8%, уул уурхайн салбарынх бүр 17% байгаа. Тэгэхээр уул уурхайн салбарт олгосон 10 зээл тутмын 2 орчим нь эргэн төлөгдөхөд хүндрэлтэй болсон гэсэн үг. 

Нэмэгдсээр: Түүнчлэн энэ жилийн эхний хагаст шинээр бизнесүүдэд олгосон зээл өмнөх жилээсээ 61%, уул уурхайн салбарт олгосон нь 85.8% тус тус өссөн байгаа юм. Энэ нь тус салбаруудыг дэмжиж байгаа ч уул уурхайн салбар л гэхэд түүхий эдийн үнийн хэлбэлзэлд маш их эмзэг тул өндөр эрсдэлтэй. 

😔 Өртөг дагуулсан чанаргүйдэл

Чанаргүй зээлийн гол асуудал нь, 4-8 жилийн дотор төлөгддөг. Энэ хугацаа нь банкны хөрөнгийн үр ашиггүй байдал, мөнгөн хөрөнгийн гацалтыг үүсгэдэг. Улмаар санхүүгийн байгууллагуудын төлбөрийн чадамж, зээлийн хүртээмжид сөргөөр нөлөөлдөг гэсэн үг.

❌ Урт удаан, хүүгүй: Чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэхэд ихэвчлэн шүүхийн маргаан үүсдэг бөгөөд энэ хугацаанд уг зээлд хүү тооцогддоггүй. Энэ нь зээлийн үр өгөөжийг багасгаж, банкны орлогод шууд сөргөөр нөлөөлдөг. Мэдээж Монголд шүүхийн процесс нь олон сар, жилээр үргэлжилдэг тул энэ хугацаанд банк хүүгийн алдагдалд орно. 

Хорогдол: Чанаргүй зээлийн төлбөр хийхэд удаашрал гарах тусам барьцаа хөрөнгийн үнэ цэн буурна. Жишээ нь, уул уурхайн компани 10 жилийн ашиглалтын хугацаатай хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг барьцаанд тавьж 5 жилийн хугацаатай зээл аваад төлөөгүй тохиолдолд шүүхийн маргаан болон төлбөрийн хариуцлага хүлээлгэх процессыг дамжсаар банк барьцааг зарах үед анхдагч үнээсээ 40% доогуур үнэлэгдэж, зээлийг нөхөн төлж чадахгүйд хүрнэ гэсэн үг. 

Эцэст нь… Чанаргүй зээл нийтээрээ буурч байгаа ч дотор нь харвал зарим салбарынх өндөр хэвээр. Нэмээд чанаргүй зээлийг шийдэх процесс нь тун ярвигтай. Банкнуудын хөрөнгө оруулагч та иймэрхүү анализ хийж байхад илүүдэхгүй болов уу. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ