Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Эрээн хотын автозам болон төмөр замын боомтоор дамжин өнгөрсөн зорчигчдын тоо 95% нэмэгджээ

 

🎯 Зөв цагтаа, зөв бодлого

Хятад болон Монголын хамгийн том хуурай боомт болох Замын-Үүд Эрээн боомтын үйл ажиллагааг өнгөрсөн 4 сарын 1-нээс эхлэн 24 цагаар ажилладаг болгосон. Тус шийдвэр цаг үеэ олсон гэлтэй он гарснаас хойш ноолуур, цүнх, гутал, тэр ч байтугай тэмээний ноосны эрэлт өндөр байгаатай холбоотойгоор 2 орны уг боомтоор дамжсан цахим худалдааны захиалга болон зорчигчдын тоо эрчимжээд буй.

🧑‍🤝‍🧑 1.75 сая хүн: Тодруулбал, 9 сарын 5-ны байдлаар Эрээн хотын автозам болон төмөр замын боомтоор дамжин өнгөрсөн зорчигчдын тоо оны мөн үеэс 95% нэмэгдэж, 1.75 саяд хүрээд буй. Мөн ижил хугацаанд 442,000 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь 2023 оны мөн үеэс 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

🇲🇳 🇨🇳-ын худалдаа эхний 9 сард 

Өнгөрсөн 8 сарын хугацаанд Монголоос Хятад руу хийсэн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 5.4% өсөж $9.7 тэрбумд хүрсэн бол импорт нь 30% өсөж $3 тэрбумд тус тус хүрчээ. Нүүрсний экспортын гол боомт болох Замын-Үүд Эрээний боомтыг туршилтаар ч болов хэсэг хугацаанд 24 цагаар ажиллуулсан нь Хятадтай хийх худалдаанд эергээр нөлөөлсөн.

Туршилт амжилттай? Монголын нийт экспортын бараг 80% нь Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн  боомтуудаар хийгддэг. Боомтууд дээр тулгардаг гол асуудал нь оргил үе буюу баярын өдрүүдэд боомтын ачаа тээврийн урсгал нэмэгдэж, ачаалал ихэссэнээр ачаа тээврийн эргэлт удаашрах цаашлаад бүтээгдэхүүний үнэ өсөхөд ч нөлөөдөг байна. 

Эцэст нь… Өдгөө Монголын нийт экспортын 92%-ийг Хятад, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний 57.7%-ийг нүүрс бүрдүүлж байна. Аливаа улс гадаадаас валют татах цөөн аргуудын нэг бол гадаад худалдаа байдаг. Энэ ч утгаараа худалдаа, логистикийн гол боомтуудаа 24 цагаар ажиллуулж байх нь ачаа тээврийн эргэлт, импортын барааны үнэд ч асар их нөлөөтэй байдаг даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ