АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
IPTV болон стрийминг үйлчилгээний өрсөлдөөн

 

Дэлхий даяарх “Subscription Economy” буюу захиалгат төлбөрийн үйлчилгээгээр хийгдэж буй гүйлгээний дүн энэ онд $593 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Энэ эрчээрээ өссөөр 2028 он гэхэд $1 их наядын үнэлгээнд хүрнэ гэхээр зах зээл биш эдийн засаг гэгдэхээс аргагүй байгаа биз? 

🤔 Хамгийн зөв сонголт

Захиалгат төлбөртэй үйлчилгээ ийн алдартай болсонд стрийминг үйлчилгээний томоохон түлхэц үзүүлсэн. Харин нөгөө талд стрийминг үйлчилгээ алдаршихын хирээр IPTV-н үйлчилгээ эрхлэгчид ч кино, контентоо төрөлжүүлсээр байна. Тус үйлчилгээнүүдийн үнэ, санал болгож буй контентууд, давуу болон сул талыг нь харвал, 

+1 оноо: Стрийминг үйлчилгээг сонгогсод тухайн цаг үедээ хамгийн алдартай, эрэлттэй байгаа кино, контентууд болон зөвхөн Netflix, Hulu-с л үзэх боломжтой оригинал контентуудыг үзэх сонирхолтой байдаг. Харин IPTV-г сонгогсод ТВ-ын мэдээ, мэдээлэл спортын хөтөлбөр, кино контент зэрэг спортын, кино контентын гэхчлэн тусдаа байдаг стрийминг үйлчилгээг нэг дороос авахыг илүүд үздэг аж.

-1 оноо: Үнийн хувьд стрийминг үйлчилгээ нь интернэтэд суурилсан үйлчилгээ тул IPTV-нхээс хамаагүй хямд байх нь тодорхой. Учир нь стрийминг үйлчилгээнд IPTV-нх шиг өрх бүр рүү шилэн кабель татах, интернэт, утас гэхчлэн дагалдах үйлчилгээ багтдаггүй. IPTV-н хувьд кино, контентын лиценз авахын хажуугаар интернэтийн үйлчилгээг давхар санал болгодог буюу асар том дэд бүтцийг бий болгосноор үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэдэг тул ийн үнэтэй байдаг аж.

🙂‍↔️ Захиалаад мартав

Стрийминг болон IPTV-н үйлчилгээнд захиалгат төлбөрийн үйлчилгээ эрчимтэй нэвтэрснээр хэрэглэгчид үйлчилгээгээ цуцлахаа мартсанаас үүдэлтэй хүсээгүй таталт, сунгалттай холбоотой маргаанууд гардаг. Үүнтэй холбоотойгоор зарим орнуудад захиалгат төлбөрийн үйлчилгээг цуцлахад амар болгох талаас нь хууль эрх зүйн зохицуулалт ч хийж буй.

☝️ Бяцхан зөвлөмж:  Харин хувь хүмүүс хүсээгүй сунгалт, таталт хийлгэхгүйн тулд үйлчилгээ дуусахаас өмнө цуцлах сэрүүлэг тавих, эсвэл зөвхөн төлбөртэй үйлчилгээнд ашигладаг данстай болох гэхчлэн олон аргыг ашиглах боломжтой шүү. 

Эцэст нь… Захиалгат төлбөртэй үйлчилгээний ажиллах систем яг л банкны захиалгат гүйлгээ, захиалгат хадгаламжийн таталт шиг ажилладаг тул хэрэглэгч өөрөө цуцлахгүй л бол таталт хийх гээд байдаг сул талтай. Гэсэн ч өдгөө цахим худалдаа, ном, сонин, апп, стрийминг болон IPTV-с эхлээд захиалгат төлбөртэй үйлчилгээний систем хаа сайгүй л нэвтэрч байгаа тул цуцалж хэвших л хэрэгтэй шүү.

ШУУД ДАМЖУУЛАЛТ