АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Lemon Press 4 нас хүрлээ

 

Lemon Press үүсгэн байгуулагдаад 4 жилийг үдлээ. Энэ хугацаанд юу хийж бүтээснээ товч хүргэе. 🍋

⏳ 8.4 мянган цагийн хөдөлмөр

Бид өнгөрсөн 4 жилд ойролцоогоор 8,448 цагийг зарцуулан уншигчдынхаа имэйл рүү нийт 890 товхимол явуулжээ. Энэ 890 дугаар нийт 1 сая орчим үгээс бүрдсэн бөгөөд бүх дугаараа уншсан уншигч ойролцоогоор 3,333 хуудас номтой тэнцэхүйц мэдээлэл авсан байна. Түүнчлэн бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд л гэхэд сошиал хуудаснаа 1,543 пост оруулжээ. 

💪 Салбар, салбарт: Бид товхимлоос гадна ярилцлагын болон зочин нийтлэгчийн булангаараа дамжуулан салбар, салбарын мэргэжилтнүүдийн туршлага, дуу хоолойг хүргэдэг. Жилийн өмнөөс бид “Lead With” хөрөг контентоо эхлүүлж 9 компанийн удирдагч, манлайлагчдын түүх, туршлагыг хүргээд байна. 

🤝 Бидний нөлөө: Lemon Press-н зорилго бол “Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах” явдал. Иймдээ ч бид хөрөнгийн зах зээлийн алдаа дутагдлыг засаж, сайжруулахын тулд ажилладаг. Үүний хүрээнд зах зээлийн үйл явдал, ХК-иудын тайланг тоймлох, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэхийн зэрэгцээ ХК-иудыг “Ногдол ашгаа тодорхой зарлахыг уриалж” зах зээлд шинэ жишиг тогтоов

📽 Төрөлжсөн контентууд

Цаашлаад, бид цахим товхимлоос гадна сонирхолтой, хэрэгцээт видео контентуудыг хүргэдэг. Өдгөө бид 218 видео контент хийсэн бөгөөд бүгдийг нь үзэхэд ойролцоогоор 6 өдөр зарцуулагдана. Түүнчлэн бид 2023 оны 8-р сараас Lemon #101 видео контентыг эхлүүлж 25 цуврал дугаар гаргасан нь манай хамгийн хандалттай контент болон бойжжээ. Мөн Lemonade контентын маань IV улирлын дугаарууд цацагдаж, V улирлын зураг авалт Өмнөд Солонгост хийгдэж байна.  

🔝 Илүү олон Лимон! Энэ бүх хүч хөдөлмөрийн эцэст манай бүртгэлтэй уншигчдын тоо жилийн өмнөхөөсөө 1.4 мянгаар, сошиал дагагчид маань 42.5 мянгаар нэмэгджээ. Түүнчлэн бид энэ хугацаанд давхардсан тоогоор 242 байгууллагатай хамтран ажилласан бөгөөд үүний дийлэнх нь банк, санхүүгийн салбарынхан байгаа юм. 

Эцэст нь… Энэ 4 жилийн хугацаанд биднийг дэмжсэн та бүхэнд баярлалаа. Цаашдаа хараат бус бодлогоо баримтлан илүү чанартай, хэрэгтэй контентуудыг бэлтгэн гаргах болно. Sending huge hugs from Lemon Press Team. 🍋

ШУУД ДАМЖУУЛАЛТ