Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Холион бантан болж буй Жо Байдены эрчим хүчний бодлого

 

Жо Байден байгалийн хийн экспортыг зогсоож, эрчим хүчний үнийг $0.5-оор бууруулахаа мэдэгдлээ. Бөмбөрцөгийн хаана ч хүүхэд, боловсрол, эрчим хүч зэрэг асуудлууд популизмын хамгийн том хохирогч байх юм даа. 

🙄 Эрчим хүчний аюулгүй байдлаа дэнчинд тавиад байна!

Жо Байдены удирдлага дор буюу сүүлийн 3 жилд Америкийн эрчим хүчний үнэ 39%, дулааны үнэ 44%, шатахууных 48%, цахилгааных 29%, байгалийн хийнх 27% тус тус өсөөд буй. Орос, Украины асуудлаас болж эрчим хүчний хямралд орсон Америк 2022 оноос хойш стратегийн газрын тосны нөөцөөсөө 180 гаруй сая баррелийг зах зээлд нийлүүлэхийн сацуу холбоотноо эрчим хүчний хямралаас гаргахаар Европ руу экспортлох шингэрүүлсэн байгалийн хийгээ ч нэмэгдүүлсэн байдаг. 

Нэмэлт шатахуун: Сүүлд л гэхэд Америкийн тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн 1 сая баррель шатахууныг зах зээлд нийлүүлээд буй. Гол асуудал нь Америк энэ оны эхэнд чөлөөт худалдааны хэлэлцээртэй орнуудаас бусад руу нь хийх шингэрүүлсэн байгалийн хийн экспортоо түр зогсоосон явдал.

📛 Байгалийн хий уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөтэй!

Америкийн байгалийн хийн экспорт сүүлийн 2 жилд нэмэгдсээр, өнгөрсөн онд л гэхэд 91.2 сая тн-д хүрч тус улс дэлхийн №1 шингэрүүлсэн байгалийн хий экспортлогч болсон. Улмаар Эрчим хүчний яамнаас компаниудад байгалийн хий экспортлох зөвшөөрөл олгож буй эдийн засаг, байгаль орчны шинжилгээ нь хуучирсан тул түүнийг дахин үнэлж, шинэчлэхийн тулд ийн шийдвэрлээд буй. 

😡 Шүүмжлэл: Улмаар Chevron (CVX)-с эхлээд луугар газрын тосны компанийн боссууд эрчим хүчний аюулгүй байдлаас илүү уур амьсгалын эсрэг тэмцэх бодлогоо эн тэргүүнд тавилаа гэж шүүмжлэх болсон.

🔎 Логик хаачив? Ер нь тэгээд дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн №1 экспортлогч төдийгүй жилдээ  $89 тэрбумыг байгалийн хийн экспортоос өлхөн олчихдог улс байгалийн хийн олборлолт уур амьсгалын өөрчлөлтийг өдөөгөөд байгаа тул экспортоо түр зогсооно гэдэг байж болох асуудал мөн эсэх?  

Эцэст нь… Байгалийн хийгээ экспортлох нь Америкт ашигтай. Товчоор бол байгалийн хий эрэлттэй байх тусам Америкт дотоодын хайгуул идэвхжиж, байгалийн хийн үнийг хямд байлгах, худалдааны тэнцлээ сайжруулж, олон мянган ажлын байрыг дэмжиж боломжтой. Гэсэн хэдий ч иргэдийн аж амьдралаас илүү дэлхийн уур амьсгал чухал байхад одоо ялтай билээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ