Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Nomadic Games 2024 Казакстанд 3 дахь удаагаа

 

Төв Азийн нүүдэлчдийн олимп болох Nomadic Games 2024 3 дахь удаагаа Казакстанд болж өнгөрлөө. 

🤗 Танилцъя: Дэлхийн нүүдэлчдийн V наадам 9 сарын 8-14-ний хооронд Астана хотноо зохиогдсон бөгөөд наадамд дэлхийн 100 гаруй орноос 4,000 орчим хүн оролцсон байна. Тус наадам хамгийн сүүлд 2022 онд Туркт зохиогдож байсан билээ.

🤼 Төв Азийн нүүдэлчид нэгэн дээвэр дор

Тус наадмыг анх 2014 онд Киргизстан санаачилж өдгөө 2 жил тутамд Төв Азийн орнуудыг тойрон зохион байгуулагдаж буй. Ингэхдээ оролцогчид морин уралдаан, морин барилдаан, олс таталт, байт харваа, бөхийн барилдаанаас эхлээд 21 спортын төрөлд арга билэг, авхаалж самбаагаа уралдуулан хүч сорьдог гэнэ. Сонирхолтой нь Nomadic Games-н онцлох спортын төрөл нь дэлхий даяар мартагдах шахсан шонхроор ан хийлгэх тэмцээн гэсэн шүү.

Дэлхийд ховор нүүдэлчид: Тус наадамд гагцхүү спортын төрлөөр өрсөлдөхөөс гадна үндэсний хувцас, дуу хуураа сурталчлах, таниулдгаараа онцлог. Түүхийн хуудаснаа нүүдэлчид Төв Ази, Хойд Африк, Арабын хойг, Түвдийн өндөрлөг хэсгээр нутаглаж ирсэн түүхтэй. Энэ дундаа Монголтой хамгийн ойр амьдралын хэв маягтай нүүдэлчид бол яахын аргагүй Төв Азийн орнуудын нүүдэлчид юм. 

🏅 Монгол тамирчдын үзүүлэлт

Монголоос World Nomadic Games-д 100 гаруй тамирчид оролцсон. Гэсэн хэдий ч… 

🤐 Загасчны морь усгүй: Kokpar гэх морьт уралдаанд Киргизстаны баг Монголын багийг 16:0-н харьцаагаар хожоод буй. Kokpar гэдэг нь морьтой хүмүүс ямааны гулууз, заримдаа тусгайлан хийсэн орлуулагчийг газраас шүүрэн авч, эсрэг багийн хаалганд хийх тэмцээн аж. Цаашлаад, Монголын ерөнхийг оноог сонордуулахад тамирчид 16 төрөлд өрсөлдөж 5 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 89 орноос 19-рт жагсжээ.

🔢 Үр дүн: Цаашлаад нүүдэлчдийн олимпыг Казакстан 69 медальтай, Киргизстан 38, Орос 37 медальтайгаар өндөрлүүлсэн юм

Эцэст нь… Nomadic Games бол даяаршиж буй дэлхий ертөнц дэх нүүдэлчдийн өв соёл, амьдралын хэв маягийг хадгалах, дэлхий дахинд сурталчлах зорилготой наадам. Тус олимпыг Хүннү гүрэн, Чингис хааны үеийн нүүдэлчдийн наадмыг орчин үеийн ертөнцөд авчирсан хэмээн сурталчилдаг. Гэтэл түүхийн эзэд болох Монгол зохион байгуулагчаар биш оролцогчоор л оролцож явна. Хүннү гүрэн, Чингис хаан бол Монгол гүрэн, Монголын хаан байсан гэх баталгаа түүхийн хуудсанд тоосонд дарагдаж байх зуур бидний түүхээс булаалдах улс орнууд хэдийнээ өөрсдийн мэт ярьж, сурталчилж байгаа нь харамсалтай.

ШУУД ДАМЖУУЛАЛТ