Газрын тосны үнэ он гарснаас хойш 7.1% унаж $70-т хүрлээ. Цар тахлын жил болох 2021 оноос хойш газрын тос хямдхан байгаагүй сэн. Дэлхийн газрын тосны зах зээлд юу болоод байна?
🐦⬛ Газрын тосны зах зээлийн хар 7 хоног
Энэ долоо хоногийн эхээр газрын тос экспортлогч буюу ОПЕК+ орнууд энэ оны дэлхийн газрын тосны эрэлтийн төсөөллийг өдөрт 2 сая баррель болгон бууруулаад буй. Улмаар газрын тосны үнэ Мягмар гарагт $69 хүртэл унаж 2021 оны 3 сараас хойших хамгийн доод түвшинг цохисон явдал болж өнгөрөв. Тус үйл явдлын араас
😱 Хятад авахгүй бол бүх зүйл дуусна: Газрын тосны үнэ ийн буурахад Хятадын эдийн засгийн агшилтаас гадна цэвэр эрчим хүчинд шилжих бодлого баримталж байгаа нь ихээхэн нөлөөлсөн. Ямар сайндаа л ОПЕК+ орнууд Хятадын энэ оны газрын тосны импортыг өдөрт 700 мянган баррелиас 650 мянган баррель болгон бууруулах вэ дээ.
🐂 Хамгийн том нь юм чинь: Үүнийг Хятад өнгөрсөн онд өдөрт 11 сая баррель газрын тос импортолж байсантай харьцуулахад ОПЕК+ орнуудын ирээдүйд маш том эрсдэл учруулах дүн шүү.
😞 Юун дээр алдчихав?
Брент төрлийн газрын тосны үнэ энэ оны оргил үедээ баррель нь $90-ыг давж байсан. Он гарснаас хойш ОПЕК+ орнууд 6-р сард газрын тосны нийлүүлэлтээ багасгаж сая ирэх 11-р сар хүртэл сунгахаа ч мэдэгдлээ. Тэдний таналттай холбоотойгоор Goldman Sachs (GS)-с эхлээд шинжээчид газрын тосны үнэ $100-ыг давна гэх төсөөллийг гаргаж байсан хэдий ч газрын тосны үнэ $80 орчимд л хэлбэлзэж байв.
Эцэст нь… ОПЕК+ орнууд 2022 оноос эхлэн жилдээ хэд хэдэн удаа газрын тосны нийлүүлэлтээ бууруулах болсон. Тус улсууд нийлүүлэлтээ бууруулах замаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг тогтвортой байлгадаг. Гэсэн хэдий ч газрын тосны хамгийн том худалдан авагч Хятад цэвэр эрчим хүчинд шилжиж буй нь цаашид газрын тосны үнийг ёроолдоо тултал унагах эрсдэлтэй. ОПЕК-ийн орнууд Монголыг бодоход хамаагүй чинээлэг орнууд хэдий ч түүхий эдээс хамааралтай орнуудын ирээдүй худалдан авагч улсаас шалтгаалан дэнжгэнэж байдаг тавилантай юм даа.